Оросын баячууд цоохор ирвэсийг хамгаална

 

        Дэлхийн байгаль хамгаалах сангийн ОХУ дахь салбарын захирал Ольга Лазерава цоохор ирвэсийг хамгаалах төслийн хүрээнд Москва хотноо бизнес үдэшлэг зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагаанд Оросын нэр хүндтэй бизнесменүүд болон урлаг, спортын алдартнууд хүрэлцэн ирж, цоохор ирвэс хамгаалах санд мөнгөн хандив өгчээ. Тухайн үдэш урилгаар ирсэн зочид цоохор ирвэс хамгаалах төслийн хамт олонд сая орчим рублийн хандив өгсөн аж. Тус төслийн хамт олон цаашид энэ мэт үйл ажиллагааг зохион байгуулж цоохор ирвэс хамгаалах ажилд олны танил хүмүүсийг татан оролцуулах юм байна. Тувагийн нутаг дахь цоохор ирвэсийн тоо толгойг өсгөх, хулгайн анчдаас хамгаалахад оролцохоо Оросын бизнесменүүд мэдэгджээ. ОХУ-д энэ жил Алтай-Саяны эко бүс болон Увс нуурын сав газар гэсэн хоёр нутагт 65 ирвэс тоолсон байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (59.153.115.148)

    2015-12-26

    Saihan medee bna