Хунтайж Чарльз ард түмэндээ ил захидал илгээв
- 2015-12-25
- Дэлхий
- 0

Зул сарын баярыг угтан Европын хаад, Төрийн тэргүүнүүд ард түмэндээ хандан ил захидал хэвлүүлдэг уламжлалтай. Энэ жил Английн ард түмэнд Хатан хаан II Элизабета бус түүний хүү хунтайж Чарльз нь ил захидлын мэндчилгээ илгээжээ. Ил захидалд хунтайж гэргий Камиллагийн хамт авахуулсан гэрэл зургийг “Та бүхэнд шинэ жилийн болон Зул сарын баярын мэнд хүргэе” хэмээсэн мэндчилгээний үгтэй хэвлэсэн байна. Английн хатан хааны гэр Зул сарын баяраар Гэгээн Мария Магдалинагийн сүмд мөргөл үйлддэг уламжлалтай аж. Ирж буй шинэ оныг угтан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Монакийн гүн Альберт, Иорданийн хатан хаан Рания болон Шведийн хааны гэр бүлийн ил захидлын мэндчилгээ цөөн тоогоор худалдаанд гарсан байна.

Сэтгэгдэл (0)