Хуй салхиар амиа алдагсдын тоо нэмэгдлээ
- 2015-12-28
- Дэлхий
- 0

АНУ-ын Техас мужид өнгөрсөн амралтын өдрүүдэд хуй салхи, үерт найман хүн амь насаа алджээ. АНУ-д хуй салхинд амь насаа алдагсдын тоо 26-д хүрсэн байна. Шуурга, үерийн гамшигт нийт 800 гаруй байшин эвдэрч, олон тооны зам хаасан аж. Цаг уурчдын мэдээлснээр, Техас, Оклахома, Канзас мужид хуй салхи дэгдэх нөхцөл хэвээр байх аж. Калифорни мужид хуй салхи дэгдэх тул өмнө нь гарсан ойн түймрийг улам газар авахад хүргэх гэнэ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)