Шинэ зууны Шилдэг бүтээн байгуулагч 20 компани
- 2011-12-30
- Үнэн
- 0
Сангийн яам байгуулагдсан түүхт 100 жилийн ойг тохиолдуулан шинэ зууны шилдэг бүтээн байгуулагч аж ахуйн нэгжүүдийг тодруулжээ.
Сангийн яам байгуулагдсан түүхт 100 жилийн ойг тохиолдуулан шинэ зууны шилдэг бүтээн байгуулагч аж ахуйн нэгжүүдийг тодруулжээ. Эрчим хүчний салбараас “М-Си-Эс Интернэшнл”, “ЭХБУТ”, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх”, “Илчхангай”, “Мегаватт”, “Хасу мегаватт” компани шилдэг бүтээн байгуулагчаар шалгарсан бол замын салбараас “Хурдны зам”, “Насны зам”, “Эрдэнэ зам”, “Монроуд” компани өргөмжлөл хүртэж. Барилгын салбараас “Боорчи”, “Үүрэг трейд”, “Хүрд”, “Байгууламж”, “Шинэ барилга”, “Нийслэл өргөө” компани болон Хилийн цэргийн 0119 дүгээр анги, Зэвсэгт хүчний 017 дугаар анги шилдгээр өргөмжлөгдлөө.
Түүнчлэн барилга, эрчим хүчний бүтээн байгуулалт хийдэг “Одкон холдинг”, “Аморе интернэшнл”, “Алтай трест” компани шилдгээр шалгарсан. “Алтай трест” компанийн захирал С.Балжинням нийт 3000 киломерт урт эрчим хүчний шугам татаад байгаагаа дуулгалаа. Тус компани 2011 онд Мөрөн-Могойн гол чиглэлийн 110 мегаваттын 200, Мандалговь-Тавантолгой чиглэлийн 220 мегаваттын 53, Улаанбаатар-Хөшгийн хөндий чиглэлийн 110 мегаваттын 53 километр газарт эрчим хүчний шугам тавьж байгаа гэнэ.
Мөн Амгалангийн дэд станцын шинэчлэлийн ажлыг хийжээ.
Сангийн яам 100 жилийн ойдоо зориулж, Монголын ард түмэн, татвар төлөгчдийн хөрөнгөөр бий болсон бүтээн байгуулалтын ажлыг тоймлон өгүүлэл, он цагийн дараалал, гэрэл зураг, тоо баримтаар баяжуулсан “Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт-100 жилд” номыг бүтээжээ.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)