Р.Эрдоган Туркийг өөрчлөх хүсэлтэй
- 2016-01-04
- Дэлхий
- 0

Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган тус улсыг парламентынхаас Ерөнхийлөгчийн засаглалд шилжүүлэх төлөвлөгөөгөө тайлбарлахдаа Гитлерийн Германы үеийг дагаж болох загвар хэмээн өгүүлжээ. Сэтгүүлч түүнээс Турк улс нэгдмэл засагтай хэрнээ Ерөнхийлөгчийн засаглалд шилжих нь хэр тохиромжтой талаар асуухад Р.Эрдоган “Дэлхий дахинаа олон жишээ бий. Тухайлбал, Гитлерийн Германыг судалж болно” хэмээн Саудын Араб улсад айлчилсныхаа дараа мэдэгдсэн байна. Өмнө нь Р.Эрдоган Туркэд шинэ Үндсэн хууль боловсруулах талаар бүх нийтийн санал асуулга явуулж, Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэйг мэдэгдсэн билээ. Харин сөрөг хүчнийхэн түүнийг авторитар дэглэм тогтоохыг оролдож байна хэмээн үзэж, саналыг нь эсэргүүцсэн юм. Р.Эрдоган 2003-2014 онд Туркийн Ерөнхий сайдын албыг хашиж, 2014 онд Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Туркийн Ерөнхийлөгч нь эрх мэдэл багатай, бэлгэдлийн үүрэг хүлээдэг аж.

Сэтгэгдэл (1)
(103.26.195.31)
Эрдоган үх