Оны отгон наадамд С.Мөнхбат аварга түрүүллээ

Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойн баярт зориулсан  үндэсний бөхийн барилдаан өчигдөр  Монгол бөхийн өргөөнд болсон.
Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойн баярт зориулсан  үндэсний бөхийн барилдаан өчигдөр  Монгол бөхийн өргөөнд болсон. Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, А.Бямбажав нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглосон.
Улсын том цолтнууд олноороо барилдсан уг барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат Монголросцветмет нэгдлийн Уурхайчин клуб, Хилчин спорт хороо, Увс нуур дэвжээний бөх улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Хилчин спорт хороо, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Монос группийн бөх улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Сүлд спорт хороо, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Энержи ресурс компаний бөх улсын арслан Х.Мөнхбаатар, Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат Хилчин спорт хороо, Хантайшир дэвжээ, Алтай констракшны бөх улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нар шалгаран үлдсэн.

 Ийнхүү энэ 2011 оны улсын их баяр наадамд 10 давж түрүүлсэн залуу аварга оны отгон барилдаанд сайхан барилдаж түрүүллээ. 


www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)