АНУ, ОХУ зэвсгийн экспортоороо тэргүүлэв
- 2016-01-04
- Дэлхий
- 0

АНУ, ОХУ хоёр 2014 онд зэвсгийн экспортоороо тэргүүлжээ. АНУ-ын Конгресст танилцуулсан шинжээчдийн тайланд өгүүлснээр АНУ 2014 онд зэвсгийн экспортоо өмнөх онтой харьцуулахад 35 хувиар буюу 10 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, 36.2 тэрбумд хүргэсэн аж. Үүнд, Солонгосын хойгт хурцадмал байдал бий болж, Өмнөд Солонгос АНУ-аас долоон тэрбум гаруй ам.долларын өртөг бүхий зэвсэг худалдан авсан нь гол үүрэг гүйцэтгэсэн байна. АНУ-ын эрх баригчид Катар, Саудын Араб, Өмнөд Солонгостой их хэмжээний зэвсэг худалдах гэрээ байгуулснаар тус зах зээлийн50 гаруй хувийг хянах боломжтой болжээ. ОХУ 2014 онд нийт 10.2 тэрбум ам.доллын үнэ бүхий зэвсэг экспортолсноор хоёрт, Швед 5.5 тэрбумаар гуравт, Франц 4.4 тэрбумаар дөрөвт, Хятад 2.2 тэрбумаар тавдугаар байрт орсон байна.

Сэтгэгдэл (1)
(59.153.114.229)
МУУ ШҮҮ