Тони Блэйрийг гадаад дахь ЭСЯ-нд байрлахыг хориглов
- 2016-01-04
- Дэлхий
- 0

Их Британийн Гадаад хэргийн яамнаас тус улсын Ерөнхий сайд, засгийн газрын гишүүн асан эрхмүүд, тухайлбал Тони Блэйрийг бизнесийн зорилгоор аялах үедээ гадаад орнууд дахь тус улсын ЭСЯ-нд үнэ төлбөргүйгээр байрлахыг хориглосон тогтоол баталсныг“Дэйли телеграф” сонинд өгүүлжээ. “Ерөнхий сайд, засгийн газрын сайд асан эрхмүүд Их Британийн бизнесийн төлөөлөгчийн хувьд логистикийн дэмжлэг авах шаардлагатай бол Худалдаа, хөрөнгө оруулалтын хэлтсээр дамжуулж, урьдчилан захиалга өгөх үүрэгтэй” хэмээн уг тогтоолд өгүүлсэн байна. Хуучин сайд нар төрийн албан ёсны айлчлалын багт орсон тохиолдолд гадаад дахь ЭСЯ-нд хандаж, тусламж эрэлхийлэх боломжтой гэнэ. Тони Блэйр 2007 онд Ерөнхий сайдын албан тушаалаа өгснөөсөө хойш Вашингтон дахь Британийн ЭСЯ-нд 2010 онд хоёр, Парис дахь ЭСЯ-нд2008-2011 онд долоон удаа бууж байрлажээ. Тухайн үед Тони Блэйрийн бие хамгаалагч нараас гадна 5-6 хүн дагалдаж явсан ч 60 сая долларын хөрөнгөтэй Ерөнхий сайд асан байрласныхаа төлөө хөлс төлөөгүй аж.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
(202.72.245.209)
САЙХАНБИЛЭГИЙН АХ НЬ БАЙХАА?