Умард Солонгосоос гаралтай оргодлын тоо буурав

 

        Умард Солонгост залуу удирдагч Ким Чен Ун засгийн эрхэнд гарснаас хойш тус улсаас оргон зугтсан иргэдийн тоо хоёр дахин буурсныг Өмнөд Солонгосын эрх баригчид мэдээлжээ. Өмнөд Солонгосын Эх орноо нэгтгэх асуудал эрхэлсэн яамны мэдээллээс үзэхэд 2015 онд Хятад болон тус бүс нутгийн бусад орноор дамжин 1277 хүн оргон Өмнөд Солонгост хүрэлцэн ирсэн бол 2011 онд 2706 иргэн ирсэн байна. Өмнөд Солонгосын эрх баригчдын өгүүлснээр түүнээс хойш оргодлын тоо тогтмол буурсан аж. Өмнөд Солонгост Умардаас оргон гарсан нийт 26 мянган хүн амьдардаг. Социологийн судалгааны дүнгээс үзэхэд Умардаас ирсэн иргэд тус улсад сэтгэл зүйн хувьд тавгүй байдаг, хамт олон дотроо элдэв хавчлага, доромжлолд өртдөгөө илэрхийлжээ. Үүнтэй холбоотойгоор хүний эрхийн төлөө тэмцэгчид тэдгээр иргэдийг нийгэмшүүлэх, дасан зохицоход туслах талаар илүү хүчин чармайлт гаргахыг уриалсан байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)