Шинзо Абэ ОХУ-тай дээд хэмжээний уулзалт хийхэд бэлэн
- 2016-01-05
- Дэлхий
- 0

ОХУ болон Японы газар нутгийн маргааныг зохицуулахын тулд Оросын талтай дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг Японы Парламентын чуулганы нээлтийн үеэр Ерөнхий сайд Шинзо Абэ уриалсан байна. Уг уриалгыг Шинзо Абэ өнгөрсөн сард хэлсэн илтгэлдээ дурдсан билээ. Газар нутгийн маргаанаас улбаатай хоёр орны геополитикийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Токиод өнгөрсөн жил айлчлах ёстой байсан боловч түүнийг тодорхой бус шалтгаанаар хойшлуулсан байна. Кунашир, Итуруп, Шикотан, Хабомаи зэрэг арал нь ОХУ болон Япон хооронд 60 гаруй жил үргэлжилж байгаа газар нутгийн маргааны гол асуудал юм. ДэлхийнII дайн дууссанаас хойш өдийг хүртэл уг асуудлаас болж хоёр улс найрамдлын гэрээ байгуулаагүй аж.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
(202.21.117.34)
Муусайн самурай нар яах гэж дайн дэгдээж газар нутгаа алд гэсэн юм.Нэгэнт дайнд алдсан бол алдсан. Газар нутгаа буцааж өгөөч гэж гуйх гэж байгаа юм бол Оросоос хоёр талын уулзалт зохион байгуулаач гэж гуймаар юм.Орос улс японоос газар нутаг гуйж уулзалт хийхийг хүсч байгаа биш.Эсвэл орчуулагч нь буруу агуулгаар орчуулсан юм уу.зүй нь бол Япон улс Оростой газар нутгийн маргаантай асуудлаар уулзалт хийх хүсэлтэй байна гэмээр юм. Оросууд үүний хариуд мэдээж өөрсдөд нь хориг тавьсан улсын урдаас томоос том салаавч үзүүлэх нь мэдээж