29 мянган албан тушаалтныг шийтгэжээ
- 2016-01-05
- Дэлхий
- 0

БНХАУ-ын эрх баригчид авлига, улсын мөнгө шамшигдуулсан зэрэг гэмт хэрэгт холбогдсон 29 мянган албан тушаалтныг 2015 онд баривчлан шийтгэсэн талаар“Синьхуа” агентлаг мэдээллээ. Тус мэдээлэлд Хятадын Коммунист намын төв хорооны 2015 оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын тайланг иш татсан байна. 2015 оны эхний 11 сарын байдлаар шийтгэсэн, сахилга зөрчсөн 32 мянган албан тушаалтныг баривчилсан аж. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр2014 онд 71 мянган албан хаагч гэмт хэрэгт холбогдон ял авч байжээ. Хятадын Коммунист нам авлига, улсын мөнгө шамшигдуулсан албан тушаалтнуудтай тэмцэх аяныг 2012 оны арванхоёрдугаар сараас эхэлсэн юм. Уг кампанит ажил эхэлснээс хойш Хятадын 130 мянган албан тушаалтан шийтгүүлсэн байна.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (2)
(59.153.114.229)
ЯАГААД ЭНЭ БОДИТ ЖИШЭЭГ МАНАЙ УЛС ХЭРЭГРҮҮЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ВЭ?
(59.153.114.229)
ЗӨВ ШҮҮ