Вацлав Клаус: Цагаачдын хямралыг зориуд зохион байгуулсан
- 2016-01-06
- Дэлхий
- 0

Чехийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан Вацлав Клаус Европын холбооны удирдлага тус тивийн орнуудыг нэгдсэн удирдлага дор оруулж, дуулгавартай болгохын тулд энэ хямралыг бий болгосон ба удахгүй цунами мэт улам хүчээ авна гэдгийг Прага хотын “Prima” телевизэд ярилцлага өгөхдөө өгүүлжээ. “Энэ хямрал нь Европыг нэгд сэн захиргаатай болгоход хэрэгтэй. Цагаачдыг ашиглаж, Европын орнуудын хүн амын бүтцийг өөрчлөх боломжтой. Энэ нь ирээдүйд шинэ хэв маягийн Европын иргэн бий болгох боломж бүрдүүлнэ” хэмээн тэрбээр ярьсан аж. Мөн уг төлөвлөгөөг хэрэгжүүлж буй Брюссель дэх эрхмүүд нь Гитлер болон Сталинаас дутахгүй хорон муу үйлийн эзэд юм гэсэн байр сууриа илэрхийлжээ. Ерөнхий сайд асны өгүүлснээр цагаачдын хямрал улам хүчээ авна гэж үзжээ. Мөн тэдгээр шинэ иргэдийн хувьд Европын соёл иргэншил хол хөндий боловч тэдгээр оронд олгодог нийгмийн халамжийг эрэлхийлж ирдэг хэмээн дүгнэсэн байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд соёлын олон хэв маяг зэрэгцэн орших тухай үзэл суртлыг ашигладаг ба тэдгээр улстөрчдийг Германы канцлер А.Меркель тэргүүлж буйг өгүүлсэн байна. “Одоо бидний өмнө өөр тивээс ирсэн тэдгээр хүмүүсээр Европын давтагдашгүй соёл иргэн-шил, амьдралын хэв маягийг уст-гуулж болох уу гэдэг асуулттай тулгарлаа. Цагаачдын урсгалыг Европын холбооны хил дээр зогсоох хэрэгтэй” хэмээн Вацлав Клаус хэлсэн аж. В.Клаус Брюссель дэх албан тушаалтнуудын амыг харж, цагаачлалын талаар идэвхгүй бодлого явуулж буй Богуслав Соботки Чехийн Засгийн газрын гишүүдийг шүүмжилж, иргэд тэдний энэ байдлыг эсэргүүцэх талаар идэвх сул байгааг өгүүлжээ. “Тэд 1700 цагаач хүлээн авах квот хуваарилж өгвөл “ОК” гэж хэлнэ. Ард нь бас нэг тэг нэмбэл мөн л “ОК” гэж хариулна. Харин шууд 170 мянгыг хүлээн авах тушаал авбал ямар хариу өгөхийг нь мэдэхгүй юм” гээд квот хуваарилж буй нь уг асуудлыг шийдвэрлэхгүй гэдгийг өгүүлсэн аж. Мөн Чех шиг жижиг улсад соёлын олон хэв шинж зэрэгцэн орших боломжгүй харин дэлхийг тэр чигтээ олон хэв шинжтэй байх боломжтой гэсэн байр сууриа илэрхийлжээ. Вацлав Клаус 2003-2013 онд Еренхийлөгчийн албыг хашжээ.
ШВЕД ХИЛИЙН ХЯНАЛТАА ЧАНГАТГАВ
Швед улс цагаачдын урсгалыг хязгаарлах зорилгоор хил дээрээ паспортын хяналтаа сэргээжээ. Тухайлбал, Дани улсаас ирж буй автобус, галт тэрэг, гатлага онгоцны зорчигчдын биеийн байцаалтыг шалгаж, зохих бичиг баримтгүй хүмүүсийг буцаах аж. Шведийн эрх баригчид саяхныг болтол цагаачдыг дуртайяа хүлээн авч байсан ч тэдний тоо огцом нэмэгдсэнээс ийн хязгаарлалтын арга хэмжээ авахад хүрсэн байна. Шведэд ирж буй цагаачдыг орон байраар хангах боломжгүй болсноос гэр бүлтэй иргэдэд нэн тэргүүнд анхаарна гэдгээ тус улсын эрх баригчид мэ-дэгджээ. Нийт 9.5 сая хүн амтай тус улсад өнгөрсөн онд гол төлөв Сири, Ирак, Афганистанаас гаралтай160 мянган цагаач орогнол хүсч ирсэн аж.
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (0)