Хар тамхины найрлагатай цайг худалдаанаас хураажээ
- 2016-01-06
- Дэлхий
- 0

Эрүүл ахуйн хяналтын бай-гууллагын шинжилгээгээр Италийн олон мянган иргэн хэдэн жилийн турш кокаины найрлагатай цай ууж байсныг тогтоожээ. Италийн нэгэн жолооч хол замд гарахаасаа өмнө эмнэлгийн үзлэгт орох үед цусны шинжилгээгээр кокаин хэрэглэсэн гэх хариу гарсан байна. Жолооч 10 жилийн турш эмнэлгийн үзлэгт орсон бөгөөд өмнө нь хар тамхи хэрэглээгүй гэдэгтээ итгэлтэй байж. Тэрбээр өөрийн амьдралын хэв маягт орсон өөрчлөлт, хүнсэнд хэрэглэсэн зүйлсээ эргэцүүлж үзээд “Delisse alla cocа” нэртэй шинэ төрлийн цай уудаг болсноо эмчид хэлсэн аж. Шинжилгээ хийсэн эмч цайг ууж, өөртөө шинжилгээ хийлгэснээр цусанд нь кокаин илэрчээ. Перу улсаас импортолдог “Delisse alla cocа” нэртэй цайг Италийн дэлгүүрүүдэд сүүлийн хэдэн жилийн турш худалджээ. Харин одоо уг цайг худалдаанаас хураан авсан байна. Өмнөд Америкийн орнуудад кокаин гаргаж авдаг кока хэмээх ургамлын цай уух нь түгээмэл юм. Тухалбал, Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес тус улсад кока ургамлыг тариалж, хэрэглэдэг уламжлал нь империализмын эсрэг тэмцэхэд дэм болдог тухай мэдэгджээ.
Д.Мөнх

Сэтгэгдэл (0)