Британийн шуудангийн алба 500 жилийн ойгоо тэмдэглэлээ
- 2016-01-06
- Дэлхий
- 0

Британичууд эзэн хааны нэрэмжит шуудангийн алба байгуулагдсаны 500 жилийн ойг тэмдэглэж эхэлжээ. Шуудангийн алба энэ ойд зориулж, түүхэн замналынхаа тухай өгүүлсэн тусгай веб сайт нээсэн байна. Британийн хаан VIII Генрих өөрийн үнэнч албат Брайан Тьюкийг хүлэгт баатрын зэрэг олгож, түүнийг өөрийн анхны шууданчаар томилсон аж. Шуудангийн алба байгуулагдахаас өмнө захидал, илгээмжийг зарц, зарлагт дайж өгч явуулдаг байсан бол Брайан Тьюк захидал хүргэх тогтолцоо бий болгож эхэлсэн нь яваандаа Британи орныг, цаашдаа бүх дэлхийг хамарсан шинжтэй болсон байна. Анх зөвхөн хаан болон ордны түшмэдэд үйлчилж байсан тус албыг 1635 онд I Карл хаан олон нийтэд хүртээмжтэй болгон өөрчилжээ. Тухайн үед Лондоны төв байранд нь 45 хүн ажиллаж байсан бол одоо тус байгууллага нийт 140 мянга ажилтантай болж өргөссөн аж. Таван зууны хугацаанд тус алба олон удаа шинэчлэгдэж, тухай үедээ шинэ технологийг нэвтрүүлж ирсэн байна. Тухайлбал, британичууд ардаа цавуутай шуудангийн марк зохион бүтээж, захидал, илгээмжийг нисэх онгоцоор тээвэрлэж эхэлжээ.
Д.Мөнх

Сэтгэгдэл (2)
(202.131.7.196)
manaihaas zaluu yum bna
х (103.9.91.214)
Хамгийн цар хүрээтэй шуудангийн тогтолцоо бол Хубилай сэцэн хааны үед бий болсон өртөөний алба болов уу. Өртөөний гол ажил ерөөсөө л шуудан хүргэх шүү дээ.