ОХУ Украины транзит ачааг нэвтрүүлэхээ зогсоожээ
- 2016-01-06
- Дэлхий
- 0

ОХУ-ын эрх баригчид өөрийн нут гаар дамжин өнгөрөх Украины бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээ зогсоосныг Украины тал мэдэгджээ. Тэдний эрх баригчдын өгүүлснээр Оросын талын хориг нь үндэслэлгүйгээс гадна ялгаварлан үзсэн шинж чанартай аж. Украины Зам тээврийн яамны мэдэгдэлд өгүүлснээр ОХУ энэ үйлдлээрээ чөлөөт худалдааны бүсийн тухай гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна. Өмнө нь ОХУ уг гэрээг цуцалснаа мэдэгдсэн билээ. Украинд энэ асуудлыг шийдвэрлэх шуурхай ажлын хэсгийг байгуулж, үйлдвэрлэгчдийн ачааг Оросын нутгаар дайралгүйгээр тээвэрлэх хувилбаруудыг боловсруулж эхэлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 1-ний өдөр “Украины нутгаас Казахстан руу ачаа тээвэрлэж буй нөхцөлд ОХУ-ын эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний эрх ашгийг хангах арга хэмжээний тухай” тогтоол баталсан байна. Тогтоолын хүрээнд транзит ачаа тээвэрлэх үйл явцад олон хязгаарлалт хийсэн аж. Тухайлбал, транзит тээврийг зөвхөн Беларусийн нутгаар дамжин орж ирэх боломжтойг зааж өгчээ.
Д.Мөнх

Сэтгэгдэл (3)
zochin (98.226.83.151)
arai ch dee.orsuud boliochei.taranzit achaa teever shuu dee.uls hoorondiin achaa teevriig saatuulj baihdaa yahav.
(172.56.12.60)
Нэг муу оросын шээс их хуцаж байнаа.
oros (112.72.11.104)
Bolj myy hoholyyd ugsaa negtnee myylj darvaganahaar ingedeg im