А.Меркель цагаачдын танхайрлыг зогсоохыг шаарджээ
- 2016-01-07
- Дэлхий
- 0

Германы канцлер А.Меркель тус улсын Кельн хотноо шинэ жилийн өмнөх шөнө цагаачид герман эмэгтэйчүүдэд халдсан үйлдлийг буруушаж, хууль сахиулах байгууллагынхныг уг үйлдэлд хатуу хариу барихыг шаардсан байна. Өмнө нь Кельн хотын 90 гаруй эмэгтэй баярын өмнөх орой цагаачдын халдлагад өртөж, бэлгийн дарамт амссан тухайгаа хуулийн байгууллагад мэдээлсэн аж. Тухайн үед Кельн хотын төмөр замын буудлын ойролцоох талбай дээр цугласан 1000 гаруй халамцуу цагаач залуус нутгийн иргэдийн зүг салют буудаж танхайрчээ. Цагдаа нар тэднийг тараасны дараа тэд ойр хавьд байсан эмэгтэйчүүдийг хүрээлж, хувцсыг нь тайчиж, дээрэмдэн, оролдох зэргээр зохисгүй авирлажээ. Европын бусад оронд ч гэсэн цагаачдын зүгээс эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэх хэрэг нэмэгдсэн ч эрх баригчид нь энэ талаарх статистик мэдээллийг нууцалсан байна. Германд өнгөрсөн онд сая гаруй цагаач ирсэн билээ. Германы төв Засгийн газрын эрх баригчид цагаачдыг дуртайяа хүлээн авахаа тунхаглаж байсан ч одоо холбооны муж, нутгуудийн шахалтад өртөж, дүрвэгсдийн тоог хязгаарлах тухай ярьж эхэлсэн юм. Мөн Турктэй хэлэлцээр хийж тэднийг Европ руу нэвтрэхэд саад хийснийх нь төлөө гурван тэрбум евро олгохоор амласан аж.
Д.Болд

Сэтгэгдэл (6)
(115.164.56.213)
Nuguu uruvdultei tsaraitanguud yasan. Manaihan ch umuuruud uruvduud uheh gd bsn , er ni iim l bdg bhgvi yu. Oros hyatad dund orshdog ni bas negen davuu tal. Hyataduud bol ed nariig estoi honshoor bailgui , orosuud ch gsn
(151.250.93.115)
morooroo tsagaachlaad amidrahgvi bas davarnaaa.hereggvi l saihan setgel gargaj dee
(59.153.112.87)
Turk nohoig evropiin holboond elsuulsenii chin gai.udahgui tsomiin tsohilt amsaj ch medne
(202.21.117.34)
Европыг лалын харгис шашин бүхий хар масс нөмөрсөн.Одоо яая гэхэв. Нутагт нь сэм авгийнхаа дарамтан доор дайн самуун өдөөж үүрийг нь бужигнуулсан улсууд одоо шангаа хүртэж байгаа нь энэ дээ
yo (168.1.23.118)
euro is now fucked up totally. too late to act.
irgen (183.177.98.182)
khokhi ni ankhnaasaa khuleej avakhgui baisan ym