Цукерберг хиймэл оюун ухаан бүтээнэ

 

        “Фэйсбүүк”-ийг үндэслэгч Марк Цукерберг жил бүр шинэ төлөвлөгөө гаргадаг билээ. Тэрбээр 2016 онд энгийн хиймэл оюун ухаан бүтээх зорилт тавьсан байна. Энэ тухайгаа Марк Цукерберг албан ёсны фэйсбүүк хуудастаа “Би жил бүр ямар нэг шинэ зүйлийг сурах, бүтээх зорилго тавьдаг. Энэ жил гэрээ алсаас хянах, өдөр тутмын ажилд туслах компьютерийн систем бүхий хиймэл оюун ухаан бүтээхээр шийдлээ. Иймээс хиймэл оюун ухааны дэвшилтэт технологийг судалж эхэлсэн. Шинэ системээ гэрийн эздийн дуу хоолойг таньж, цахилгаан хэрэгслийг алсаас асааж, унтраах тохируулгатай бүтээх болно. Мөн гэр бүлийн ойр дотны гишүүдийг дуу хоолой, царайгаар таньдаг програмчлал нэмж суурилуулна” гэжээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)