Бархасвадь гаригийг тойрог замтай болгоно
- 2016-01-07
- Дэлхий
- 0

Европын сансрын агент лаг Бархасвадь гаригийг судлах зорилгоор гариг хоорондын автомат аппарат бүтээх 350 еврогийн өртөг бүхий гэрээг “Airbus Defence and Space” компанитай байгуулжээ. “Jupiter icy moons explorer” аппаратыг 2022 онд “Ariane 5” пуужингийн тусламжтайгаар хөөргөх бө гөөд 7.5 жилийн дараа Бархасвадь гаригт хүрч, уг гаригийн дагуул болох Ганимедын тойрог замд оруулах аж. Энэ төсөл нь нарны аймгийн хамгийн том гаригийн эргэн тойронд амьдрал байгаа эсэхийг тогтооход чиглэжээ. Мөн Каллисто, Европа болон Ганимед дагуулыг судлах аж. Гариг хоорондын автомат аппарат нь5.5 тонн жинтэй байх бөгөөд сансар судлалын түүхэн дэх хамгийн том 97 кв.м-ийн хүчин чадалтай генератораас эрчим хүчнийхээ эх үүсвэрийг авах юм байна.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)