Мао Зедунд зориулсан аварга хөшөө босгов
- 2016-01-07
- Дэлхий
- 0

Хятадын Хэнань мужид тус улсын удирдагч агсан Мао Зедунгийн 37 м өндөр, алтадсан хөшөөг босгожээ. Хөшөө босгоход зарцуулсан гурван сая юанийн(460 мянган ам.доллар) зардлыг орон нутгийн бизнесмэнүүд болон ойр орчмынх нь тосгоны иргэд хандивласан байна. Хөшөө тариалангийн эдэлбэр талбайн дунд байрладаг аж. Хятадын цахим сүлжээнд иргэдийн нэг хэсэг нь хөшөө босгох газрын сонголт буруу, мөнгийг нь илүү ашигтай зарцуулж болох байсан хэмээн бичжээ. Хятадын“Shanghaiist” сайтад өгүүлснээр их удирдагчийн хөшөөний хажууд нөөц толгой тавьсан аж. Мао Зедун нь БНХАУ-ыг 1949 онд тунхагласнаас хойш 1976 онд нас барах хүртлээ удирдсан юм. Коммунист үзэлтэй тэрбээр Хятад оронд өөрийн гэсэн онцлогтой коммунизмын онол хэрэгтэй хэмээн үзэж, түүнийг боловсруулахаар ажиллаж байжээ. Одоо түүний үйл ажиллагааны 70 хувийг ялалт, ололт, 30 хувийг алдаа хэмээн үнэлдэг. Мао Зедун тунхагласан их үсрэлтийн бодлогыг хэрэгжүүлэх явцад Хятадад 1958-1960 онд аж үйлдвэр, эдийн засгийн үзүүлэлтэд огцом өссөн ч 20-40 сая өлсгөлөнд нэрвэгдэж амь насаа алдсан гэж түүхчид үздэг.



Сэтгэгдэл (1)
зочин (202.179.11.42)
Хүний хүмүүс удирдлагуудыг хардаа улсаа удирдаж байсан удирдагчаа хүндэтгэж хөшөөг нь алтдаад босгож байхад манай хүмүүс удирдлагууд хөөрхий муу Бал даргынхаа насны ойгч тэмдэглэхэд дургуйцаад байдаг нь хачирхалтай юм.Монголчуудаа гэж хөгийн зантай бие биесээ муулсан хэмэлсэн хонзон санасан хүмүүс л байх юмаа даа