Хятадаас эртний хүний яс олджээ

        Хятадын баруун өмнөд нутгийн агуйгаас1989 онд олдсон эртний хүний ясанд хийсэн судалгааны тайланг олон улсын палеонтологийн “Plos one” сэтгүүлд нийтэлжээ. Уг нийтлэл шинжлэх ухаан, хүн судлалын салбарт шуугиан тарьж эхэллээ. Учир нь энэхүү эртний хүний ясыг Хомо сапейнсын үед хамаарна хэмээн таамаглаж байсан ч он цагийг нь нарийн тогтоогоогүй байв. Харин Хятад, Австралийн эрдэмт дийн хамтарсан судалгаагаар уг эртний хүний ясыг 10-15 мянган жилийн өмнө үед хамаарах болохыг тогтоожээ. Энэхүү дүгнэлтийг олдворын дунд чөмөгний ясанд хийсэн судалгаагаар гаргасан юм. Ингэснээр Хомо сапиенс хүний дээд өвөг болох неандерталь хүн 40 мянган жилийн өмнө устаж үгүй болсон гэсэн шинжлэх ухааны онолыг эргэлзээнд оруулсан байна. Мөн хүн төрөлхтний дээд өвөг Азиас гаралтай гэсэн таамаглалын нэгэн баталгаа болсон юм. Дунд чөмөгний ясны судалгаагаар уг эртний хүн 50 орчим килограмм жинтэй ба одой хүн байсан болохыг давхар баталсан байна. Энэ талаар судалгааны тайланд “Энэхүү одой хүний олдвор нь балар эртний хүмүүсийн дунд одой хүн байсны баталгаа юу эсвэл Хомо сапиенсуудын дунд шинжлэх ухаанд одоогоор бүртгэгдээгүй эртний хүний төрөл амьдарч байсны гэрч үү гэдэг таамаглал дэвшүүлэхэд хүргэлээ” гэсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (188.61.37.238)

    2016-01-08

    yer ni bol oldoxoo xurvel saya jiliin xunii yas ch oldono,ene bol sonin bish bolson shde