Н.Мадуро хотод ХАА эрхлэх яам байгуулав
- 2016-01-08
- Дэлхий
- 0

Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро шинээр бүрдүүлсэн Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг зарлаж, гадаад худалдаа хөрөнгө болон хотын нөхцөлд хөдөө аж ахуй эрхлэх асуудал эрхэлсэн хоёр шинэ яам байгуулахаар шийдвэрлэжээ. “Бид шинэ онцгой нөхцөл байдалтай тулгарч буй нөхцөлд эдийн засгаа аврах төлөвлөгөө удахгүй танилцуулна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Венесуэлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон парламентын сонгуулиар сөрөг хүчний намууд сүүлийн17 жилд анх удаа ялж, хууль тогтоох байгууллага дахь суудлын гуравны хоёрыг авсан юм. Венесуэлийн үндэсний ассамблей буюу парламентын шинэ бүрэлдэхүүн өнгөрсөн мягмар гаригт ажлаа эхэлж, гишүүд тангаргаа өргөсөн билээ. Хурлын нээлтийн үеэр парламентын шинэ тэргүүн Энри Рамос ирэх зургаан сарын хугацаанд Н.Мадуро тэргүүтэй засгийн газрыг үйл ажиллагааг зогсоохын тулд энхийн, Үндсэн хуульд нийцсэн арга олно гэдгээ амлажээ.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
(103.229.120.84)
Maduro hot gej oilgogdood bn