Хятадын биржийн гүйлгээг дахин хаалаа

 

        Хятадын хөрөнгийн биржүүдэд өчигдөр арилжаа хийж эхэлснээс хагас цагийн дараа үндсэн үзүүлэлт огцом буурч гүйлгээг зогсооход хүрчээ. Тухайлбал, Шанхайн хөрөнгийн бирж дэх нөхцөл байдлыг илтгэдэг“Shanghai Composite” үзүүлэлт7.32 (3115.89), Шэньчжэн дэх биржийн“Shenzhen Component” 8.35 (10745,47) хувиар тус тус буурсан байна. Хятадын төв банк юанийн ханшийг бууруулсан нь хөрөнгө оруулагчдыг ийн сандрахад хүргэжээ. Энэ оноос мөрдөж эхэлсэн биржийн шинэ дүрмийн дагууCSI 300 буюу томоохон300 компанийн үнэлгээг тусгасан үзүүлэлт таван хувиас илүүгээр хэлбэлзвэл гүйлгээг 15 минутаар зогсоож, долоогоос дээш хувиар өөрчлөгдвөл арилжааг бүрэн зогсоох ёстой. Энэ долоо хоногийн даваа гаригт эхний арилжаа эхэлснээс хойш15 минутын дараа уг үзүүлэлт огцом буурч арилжааг зогсоосон билээ. Өнгөрсөн оны долдугаар сард Хятадын хөрөнгийн биржүүд дэх хувьцааны үнэ30 гаруй хувиар буурсан нь мөнгөн дүнгээр илэрхийлбэл гурван их наяд ам.доллартай тэнцэх ба энэ үеэр олон хүн хуримтлалаа алдсан юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)