АНУ-ын цагдаа нар 986 хүнийг хөнөөжээ
- 2016-01-08
- Дэлхий
- 0

АНУ-ын цагдаа нар өнгөрсөн онд 965 хүнийг буудан хөнөөсөн тухай тайлан мэдээллийг тус улсын “Вашингтон пост” сонинд нийтэлжээ. “Цагдаа нар 986 хүнийг буудан хөнөөсөн нь Холбооны мөрдөх товчооноос сүүлийн 10 жилийн турш нийтэлж буй тоон мэдээллийн дунджаас хоёр дахин их юм” хэмээн нийтлэлд өгүүлсэн байна. Сониныхон өнгөрсөн нэг жилийн хугацаанд хууль сахиулах байгууллагынхан галт зэвсэг хэрэглэн хүний амь насанд хүрсэн бүх тохиолдлыг бие даан бүртгэсэн аж. Үүний тулд сэтгүүлчид цагдаагийн байгууллагын тайлан, шүүх эмнэлгийн дүгнэлт, шүүхийн тогтоолуудыг судалжээ. Уг судалгаанаас үзэхэд цаг-даа нарын гарт амь насаа алдагсдын олонхи нь биедээ зэвсэгтэй явсан ба тэдний тэн хагас нь цагаан арьстнууд байв. Гэхдээ хүн амд эзлэх хувь хэмжээг нь тооцож үзэхэд хар арьст иргэд цагаан арьснуудтай харьцуулахад цагдаа нарт суманд гурав дахин олон тохиолдолд өртсөн аж. Мөн биедээ зэвсэггүй хэрнээ буудуулж амь насаа алдагсдын 40 хувь хар арьстнууд, тэдний гуравны нэг хувь нь сэтгэцийн өөрчлөлттэй иргэд байсан гэнэ. Хууль сахиулагчид Өнгөрсөн арванхоёрдугаар сард 88 хүнийг хөнөөсөн тул “Вашингтон пост” 2015 оны хамгийн их цус асгаруулсан сар хэмээн тодруулжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)