Японы цөмийн станцад гал гарчээ

 

        Японы төв хэсэгт орших Сизуока муж дахь “Хамаока” цөмийн цахилгаан станцын хоёр дахь реакторын агааржуулалтын системд гал гарчээ. Цөмийн станцыг ажиллуулдаг“Chubu Electric Power” компанийн мэдээллээс үзэхэд реактор дахь агаар сэлгэх зориулалттай гурван метр урт хоолойн голч шатаж, дохиолол ажилласнаар агааржуулагчийг зогсоож, галыг унтраасан байна. Төхөөөрөмжийн эд ангиудыг сайн тослоогүйгээс үрэлт үүсч гал гарсан аж. “Фукушима-1” цөмийн цахилгаан станцад 2011 онд осол болсны дараа “Хамаока”-г бусад станцын нэгэн адил зогсоожээ. Тус станцын гурав дахь реакторын ажлыг сэргээх хүсэлтийг Японы цөмийн эрчим хүчний хяналтын хороонд өгсөн бол гал гарсан хоёр дахь реактор нь ашиглалтаас хасах шатандаа буй юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • lolz (202.21.106.162)

    2016-01-08

    Manai arhichin momgolchuud delbeleed duusah biz. Gehde hen ch hariutslaga huleehgui.

  • (202.21.106.102)

    2016-01-08

    америка японы цөмийн технилоги хоцрогдож аюултай хэмжээнд очжээ.

  • Зочин (93.215.182.240)

    2016-01-08

    Японд ингэж байгаа юм чинь манайх атомын станц барьчихвал яах бол оо???