Тэнгэрийн тамгатай Монгол цахим
- 2011-12-30
- Үнэн
- 0
Монголын мэдээлэл, холбооны технологийн анхдагчдын нэг гэгдэх
Г.Оюунбаатарын 2004 оноо Монголд компьютер бүтээсний 20 жилийн ойг
таширлуулан бичсэн дурсамжийг сөхмөөр байна.
Монголын мэдээлэл, холбооны технологийн анхдагчдын нэг гэгдэх Г.Оюунбаатарын 2004 оноо Монголд компьютер бүтээсний 20 жилийн ойг таширлуулан бичсэн дурсамжийг сөхмөөр байна.
“... 1984 оны хоёрдугаар сар гэхэд цуглуулсан сэлбэг, деталь, гетинакс хавтан, монтажийн утас болон хавтан, монтажийн утас, багажнууд, баримт бичиг, ном сэтгүүлүүдийг цуглуулан Залуу техникчдын ордонд угсарч эхэлсэн юм. Ийнхүү олон сар нойр хоолгүй зүтгэсний эцэст “Оч-1” бий болсон юм...” гэсэн нь бий. Хөрөнгөтний үзэл суртал хэмээх явцуу ойлголтыг ялан дийлж, монгол инжерүүдийн гараар тэртээ 1984 онд мэдээлэл, холбооны технологид оч үсэрсэн нь энэ. Түүнээс хойш төр, цаг үеэргэж Монгол улс дэлхий ертөнцөд үүдээ нээснээр эрээн мярааны цуваа манайхыг чиглэх болсон юм. Мэдээлэл, холбооны технологид ч дэвшил гарч, “DELL”, “ACER”, “ASUS” “LENOVO” гээд гадаад нэртэй, гял цал компьютерээр дотоодын зах зээл гахаж эхэллээ. Хэрэглэгчдийн дунд хэзээ манайх нэг ийм юм хийнэ дээ гэсэн битүүхэн хүлээлт басчхүү гутрал байсныг хэн ч нуухгүй ээ.
Харин 2007 онд Монголын анхны брэнд компьютерыг “Мигма электроникс” ХХК гаргаснаар тэгж боддог хэрэглэгчдийн магнай тэнийж, технелоги худалдаж авдаг Монголчууд үйлдвэрлэгч болсныг албан ёсоор тунхагласан юм. 1984 оны “оч-1” одоо бол гал болон дүрэлзэж байна.
“Мигма электроникс” ХХК хэмээх шинэ зууны их айл “Оч-1”-ийн голомтыг сахин, үндэсний цахим ертөнцийн орон зайг дүүргэх үйлсэд зүтгээд арвантаа жилийг ардаа үлдээсэн байх. Эднийх монголын мэдээлэл, технологийн салбарт компьютерын үйлдвэрлэл, компьютер, цахилгаан барааны худалдаа, үйлчилгээ, сүлжээ, систем интегралчлал, Электроник, автоматжуулалт гэсэн чиглэлээр байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа чиглүүлэн тууштай ажилласаар өнөөг хүрсэн компани. Энэ хугацаанд тус компани монгол компьютер үйлдвэрлэх түүхэнд анхны шанг татсан гэх алдрын эрхэм эзэд болж чаджээ. 2007 онд монголын зах зээлд Монголын анхны компьютер усгралтын үйлдвэрийг ашиглалтад оруулж, анхны компьютер гарган нийлүүлжээ. Чухам энэ л үеэс “Мигма” нэр хүндийн баталгаа, MGM Монгол брэндийн зиндааг тодорхойлох болжээ. Ингэж хэлэхийн учир ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээр зах зээлд өрсөлдөж буй дэлхийд танигдсан брэндүүдтэй дүйж, өөрийн орон зайгаа бий болгож нэгэнт чаджээ. Нэг үгээр анхны юм бүхэн адармаатай, алдаа оноогоор дүүрэн, монголын хийсэн юм гадаадынхыг яагаад ч гүйцэхгүй, чанар чадлаар маруухан гэсэн хэрэглэгчдийн хэвшмэл сэтгэлгээний хэцүү гэхэд багадам сонголтын хүлээсийг тас татаж чадсан гэхэд болно. Өдгөө УИХ, Засгийн газар, яам, агентлаг, төрийн болон бизнесийн нэр хүндтэй олон байгууллагын албыг MGM залгуулж, найдвартай түнш, итгэлтэй хамтрагч болжээ.
Монголынх гэсэн тодотголтой “Мигма Электроникс” ХХК байгуулагдсаны арван жил, дэлхийд өрсөлдөхүйц, импортыг орлох MGM брэнд компьютерийг бүтээсний таван жилийнхээ ойг тэмдэглэхийн зэрэгцээ дөнгөж мэндэлсэн Монголын анхны зөөврийн компьютерээ олон нийтэд танилцуулж, зах зээлд нийлүүллээ.
Таван жил хэрэглэгчдийн хүндлэлийг хүлээсэн ширээний компьютеруудыг хүчин чадлаар нь эрэмбэлэн “MGM”, “Аварга, Арслан, Гарьд, Заан, Начин хэмээн нэрийдсэн. Улмаар шатрын дүрстэй хослуулан үндэсний гэх брэндийн цогц шийдлийг бий болгосон байдаг. Тэгвэл өнөөдөр эднийх үйлдвэрлэж буй зөөврийн шинэ компьютерын ар талд хэрэглэгч өөрсдийн дурын үг, дуртай зургаа байрлуулах технологийн шийдлийг гагцхүү сонголт нь мэдэх хэмжээнд хүртэл нь шийдсэнээрээ шинэлэг, оюунлаг бүтээл болсныг технологийн салбарынхан үнэлж байна. Цахим ертөнцөд өндөр чанар, өвөрмөц шийдэл, өөрийн гэсэн онцлог нэршил брэндийг бий болгодог хуультай. Сайн бүтээгдэхүүн, шилдэг брэндэд зориудын сурталчилгаа, зохиомол магтаал таниулга илүүц байдаг. Харин хэрэглэгч олон нь аяндаа бусдад “тарыг нь таньснаа” хэлж ярьж явдаг. Энэ нь хаа ч нүүр улайлгахгүй юм бүтээсэн эздийнх нь хувьд юунаас ч дутуугүй зах зээлийг эзэлж, хэний ч санаагүй эрэлт захиалгыг авчрах үндэс болдог хуультай юм. Тиймээс тулаанд зөвхөн шонхорууд нисч, зах зээлд гагцхүү брэнд үлддэг жамтай. Миний мэдэх шалгагдсан, шалгарсан брэнд яах аргагүй MGM. Шинээр зах зээлд нэвтрүүлж буй зөөврийн компьютер Шонхор, Ангараг, Сугар, Буд, Санчир гэх од гариг эрхсийн нэршилтэй. Монголынхоо салбар салбарын хүмүүст тохируулан 10,1- 7,3 хүртэл инчийнлед дэлгэцтэй, 10 төрлийн загвараар танилцуулж байгаа нь Монгол инженерүүд маань асар их ажилласныг илтгэж байна. Шонхор загварыг оюутан сурагчдад, Санчир загварыг мэргэжлийн видео монтаж, графикчдад гэх мэтээрзориулжээ. Монголын хатуу ширүүн нөхцөлд тусгайлан зориулан хамгийн сайн материалийг сонгож, нугас болон бат бөх гадаргууг шийдэж, хөдөө малчид ч 12 вольтын тогтмол хүчдэлд ажиллах нэмэлт шийдлийг шийдэж, хамгийн сүүлийн чипсетүүдийг угсарч байгаа нь ажиллагааны хувьд бусад брэнд зөөврийн компьютерээс илүү байхаас гадна, үзүүлэлтээ байнга өргөтгөх боломжтой юм. Компьютерийн гар дээр англи хэлний цагаан толгой хэвлэгдсэн байдгаас хэрэглээний эхэн үед хүндрэл үүсэх нь олонтаа. Тэгвэл Монгол брэндийн гар дээр крилл үсгийг хэвлэсэн тул хэрэглэхэд хялбар болж байгаа юм.
Хамгийн гол нь импортын брэндээс 20-40% хямд, үйлдвэрийн хоёржилийн баталгаа олгож байгаа нь Монголчууд бидэнд маш их өгөөжөө өгөх нь тодорхой болж байна. Дэлхийн тэргүүлэгч электроникийн үйлдвэрлэгч Кливо групп ирж Монголын анхны нөүтбүүкний кайсыг үйлдвэрлэх гэрээнд гарын үсэг зурж, Монголинженерүүдийн чадварыг үнэлж байгаагаа илэрхийлсэн нь томоохон үйл явдал боллоо.
“Мигма”-гийнхан таванжилийн өмнө хүчирхэг, оюунлаг Монгол түмнээ дэлхийд оюун ухаанаараа манлайлахыг бэлэгдэж MGM компьютераа шатраар бэлэгдэж, Монгол бөхийн цолоор нэрлэж байсан бол Монгол түмэн маань дор бүрнээ улам илүү сэтгэж, бүр дэлхийгээс хальж галактикийн түвшинд хөгжихийг бэлэгдэж MGM нөүтбүүкээ нарны аймгийн есөнгаригаар нэрлэснийг сонсоод өөрийн эрхгүй омогших сэтгэл төрж байлаа.
Мөн тэнгэрлэг ард түмэндээ зориулж Монгол брэнд нөүтбүүк маань харийн гүрний брэндээс илүү байх ёстой гэж үзээд зөөврийн компьютерийнхаа коверт өөрийгөө илэрхийлэх дизайн, зураг, шүтээнээ байрлуулах боломжийг олгосон байна.
Энэ нь өөрийгөө болон өөрийн байгууллага, Монгол орноо сурталчлах зэрэг олон давуу талыг бий болгожээ. Нутгийнхаа хайрханыг сэтгэлдээ бодож, залбирч явдаг бол одоо зөөврийн компьютер дээрээ залаад байнга харжурам зориг, эрч хүч авах боломжтой болсон нь юутай завшаан билээ.
“Мигма”-гийнхан мөн малчны шийдэл, цэргийн нөүтбүүкийг салбар салбарынхны ажил мэргэжлийн онцлогт нийцүүлэн үйлдвэрлэж зохих туршлагатай, зах зээлтэй болж амжжээ. Тухайлбал, эдний хийсэн цэргийн зөөврийн компьютерыг олон улсын энхийг сахиулах хүчнийхэн өөрсдийн очиж алба хаасан улсад хэрэглэж туршсан нь чих халууцуулаагүйгээр барахгүй Монголын технологийг дэлхийд хүлээн зөвшөөрснийг баталсан явдал болсон байна. Энэ нөүтбүүк нь олон улсын цэргийн MIL-810G, ус доргионы IP65 стандартуудыг хангасан, целсийн-30, +60 хэмдажиллах боломжтой юм.
Малчны компьютер нь гэхэд 12 вольтын хүчдэл буюу аккумулятораар ажиллуулах бүрэн боломжтойн дээр цахим дэлгэц, зурагт, цомог уншигчийг өөртөө багтаасан учраас дагалдах олон төхөөрөмжид “нүүж” үргүй зардал гаргахыг болиулсан ухаалаг шийдэл болж чаджээ. Үүн дээр дэлхийн сүлжээ /интернэт/-нд холбогдох боломжтой. Малчин гэхээр л интернэт байтугай гар утасны ч сүлжээгүй, хоцорч холцруутсан хүмүүс төсөөлөгддөг үе ард үлдсэнийг “Мигма Электроникс” ийнхүү тунхаглаж чадсанд бахархал төрнө. Эл бахархалаа эднийнх арван жилийн ой дээр дэнслэн тэмдэглэсэн нь энгийн хэрэг биш ээ. Ойн арга хэмжээнд Ц. Элбэгдорж, Д. Дэмбэрэл, С. Батболд, Х. Баттулга, Г. Занданшатар, Ч. Сайханбилэг, ... гээд нэлээд урт жагсаалт хөвөрнө. Тэдний ажил албыг тодотгох хэрэг юун. Харин биечлэн хүрэлцэн ирж Монголын анхны нөүтбүүкийг асаах түүхэн арга хэмжээнд ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д. Баттулга, төрийн түшээ Ч. Сайханбилэг, МХААХҮХ-ны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Кливо группын захирал Констансе Лин нар оролцлоо.
Монгол брэндийнхээ дээжийг Монголын ард түмний хайртай төлөөлөл болсон дөрвөн эрхэм хүнд гардуулахаар шийдсэн байлаа. Ард н уран зохиолч Т.Галсан, Монгол суу ухааны нэрт соён гэгээрүүлэгч лектор, доктор З.Бат-Отгон, шатрын их мастер Б.Мөнгөнтуул, ойд ганцаар 11 хоног төөрч, даарч хөрөх, өлсч өлдөх, араатанд тасар татуулан амь насаа ч алдах эрсдлийг сөрөн гарч чадсан Дорнод аймгийн эрэлхэг бяцхан хүү Алтангэрэл нар байлаа. Ойн арга хэмжээний үеэр бэлэгдэл хүндэтгэлийг эрхэмлэж, бүх ард түмнээ төлөөлдөг эрхтэйн нь хувьд эднийх “Соёмбо” шинэ бүтээцийнхээ дээжийг ерөнхийлөгч болоод тус арга хэмжээнд уригдаж ирсэн эрхмүүдэд гардуулах нь зүйтэй хэмээн шийджээ.
Эцэст, “Мигма Электроникс” ХХК-ийнхан “Тэнгэрийн тамгатай монгол цахим” гэсэн шинэ таних тэмдгээсээн эхлэн бүтээгдэхүүнүүдийнхээ нэр төрлийг хүртэл цөмийг үндэсний соёлын гайхамшигт өв болсон босоо бичгээрээдээдлэн бичвэрлэсэн нь дэлхийн хаана ч, хэн ч гэсэн монгол цахим, манай үндэсний бүтээгдэхүүн хэмээснийг андуугүй мэдэх, омтгойгүй олох оюуны оньсон шаглаас болсноос гадна үүнийг ухаа сэхээ болгож сонгон шийдвэрлэсэн энэ хамт олны эх оронч, монголч үзэлтэй сэхээтэн залуусынх нь эрдмийн жигүүр эх орноо гэсэн элгэн халуун сэтгэлээс нь өдөлсний баталгаа.
Монголчууд уураг тархиныхаа бор давхрааны хэмжээгээр эртнээс нааш харь гүрнийхний анхаарлыг татаж, атаархал бишрэлийг нь хөдөлгөж явсаан. Их эрдэмтэн, тоо зүйч Мянгатыг монголчууд л төрүүлсэн. Эсгий туургатнууд цаад тал нь 67 оронтой тоог хүртэл мэддэг, түүнийгээн “сэтгэшгүй” гэж нэрлэдэг, бусад бага оронтой бүх тоог нь эх хэлнийхээ үгээр нэг бүрчлэн нэрлэж, хэрэглэж чаддаг асан. Өнөө харин “их наяд гэдэг ганцхан үгийг нь сэргээгээд байгаа.
Сүүлийн 70-аад жилд хуучин нийгмийн бурангуй тогтолцооны уршгаар бэлэнчлэх сэтгэлгээнд хэт автаж, өөрсдөө хийж бүтээх, сэдэх санаачлахаа “тэтгэвэрт гаргах” шахсан нь гашуун үнэн. Энэ хоцрогдлын намгийг өнөөгийн шилдэг залуус зоригтой, зорилготой гэтэлж байна. Тэдний түүчээ нь “Мигма Электроникс” ХХК мэт үндэсний шилдэг үйлдвэрлэгчид гэдгийг тэмдэглэхэд юуны нь тал тохой татсан болох аж.
Ерөнийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга: Дэлхийн зэх зээлд өрсөлдөөрэй
-Монголын технологийн салбарт нэгэн шинэ алхмыг хийсэн явдлыг Монголын төр өндрөөр үнэлж байна. Өнөөдөр “Мигма электроникс” дотоодын зах зээлд олон улсын чанарыг хангасан компьютер үйлдвэрлэж байна, цаашлаад дэлхийн зэх зээлд өрсөлдөхүйц хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.
Монгол суу ухааныг судлаач, филисофич, доктор З.Бат-Отгон: Био компьютерийг үйлдвэрлэх боломжтой
-Дэлхий био технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилтыг тавиад байна. Тэгвэл бид ч бас тэр зүгт явах хэрэгтэй. Ялангуяа технологийн салбарт дэвшил хийсэн Монголын Мигма электрониксийнхон атом, молекулын түвшиний амьд био компьютерийг үйлдвэрлэх боломжтой. Тэгээд ч орчин цагийн энэхүү гайхалтай техникийг тэнгэрийн тамгатай үйлдвэрлэж байгаад Монголоороо бахархаж, монголоо судалдаг миний хувьд таатайбайгаагаа хэлье.
ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа: Бид эх орны өнцөг булан бүрт хамгийн хямдаар түгээнэ
-Бид Мигма компанитай хамтран хэд хэдэн төслүүд дээр ажилласан. ТиймээсМонгол инженерүүдийн бүтээсэн анхны зөөврийн компьютерийг хэрхэн хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх вэ гэж ярилцаад нийт салбарынхаа хэмжээнд тус зөөврийн компьютерийг хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр худалдаж авах лизингийн хөтөлбөрийг эхлүүлсэн. Монгол хүн бүр оюунлаг байхын үндэс болсон энэ сайхан Монгол зөөврийн компьютерийг эх орны өнцөг булан бүрт хамгийн хямдаар хүргэхэд бид сэтгэл гарган ажиллах болно.
УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг: Ялагдашгүй хүчтэй брэнд
-“Мигма”-гийн маркетинг үнэхээр ухаалаг байж чадлаа. Би өөрөө MGM брэндийн хэрэглэгч. Хэдэн жилийн өмнө Гарьд гэдэг загварыг нь авч байсан. Биеийн гайхалтай хүчний чадварыг манайхан аварга, арслан гэх зэргээр үнэлдэг. Тэгвэл монгол оюуны хүч чадлыг илтгэсэн эл компьютерүүдийг биеийн тэрхүү хүчтэй хослуулсанаараа өнөөдөр MGM хаана ч ялагдашгүй хүчирхэг брэнд болж чадлаа. Нөгөө талаар уул уурхай, байгалийн баялагийн эрэлтээс хамаарсан эдийн засгийн өнөөгийн нөхцөл тэдгээр бүтээгдэхүүний үнээс хамаарч эмзэг байгаа юм. Харин бид MGM брэндийн хувьцаа хэд хүрсэн бэ, яах вэ хэмээн дэлхийн хэмжээнд ярих цаг ойрхон байна. MGM-ын хамт олонд ийм ирээдүйг бүтээх чадал чансаа байгаа гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна. Монголчуудаа цахим ертөнцийн гараг эрхсээр MGM-ын зөөврийн компьютертэй хамт аялацгаая.

УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг
Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Т.Галсан: Монгол цахимаа гадаадад гайхуулна
-Бурхан багш гайхамшигийг бүтээжээ. Тэр нь Монгол хүн, түүний оюун. Бурханы бүтээгээгүй гайхамшигийг хүн бүтээжээ. Тэр нь бас Монгол хүн. Надад бэлэглэсэн Монгол цахимыг би гадаадад явахдаа дандаа авч явж гайхуулж байх болно. Монгол айл бүхэн Монгол цахимаа хэрэглэж гэмээнэ, Монгол байхын бас нэгэн утга орших учиртай.

Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Т.Галсан

www.UNEN.mn сайт

Ерөнийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга: Дэлхийн зэх зээлд өрсөлдөөрэй-Монголын технологийн салбарт нэгэн шинэ алхмыг хийсэн явдлыг Монголын төр өндрөөр үнэлж байна. Өнөөдөр “Мигма электроникс” дотоодын зах зээлд олон улсын чанарыг хангасан компьютер үйлдвэрлэж байна, цаашлаад дэлхийн зэх зээлд өрсөлдөхүйц хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.

Сэтгэгдэл (0)