Саудын Арабын Меккад мөргөл хийхийг хоригложээ
- 2016-01-09
- Дэлхий
- 0

Иран улс иргэддээ Саудын Арабаас бараа импортлох, тус улсын Мекка хот руу аялахыг хориглосон нь хоёр улсын байдлыг улам хурцатгасан талаар “Спутиник”-д мэдээлжээ. Санхүүгийн бололцоотой, биечлэн очих боломжтой лалын шашинтнууд амьдралдаа наад зах нь нэг удаа Лалын шашны хамгийн ариун хот Мекка руу аялж, мөргөл хийх шаардлагатай байдаг аж.
Саудын Араб шиит номлогч Нимр аль-Нимр болон 47 хүнийг цаазаар авснаас улбаалан хоёр улсын харилцаа хурцдаж нэг долоо хоног орчим болсны дараа Иран дээрх хоригийг тавьсан. Саудын Арабын хүн амын дийлэнх нь суннитууд бөгөөд харин шиитүүд ихэвчлэн амьдардаг дэлхийн цөөхөн улсуудын хамгийн том нь Иран юм. Шашны аялал, жуулчлалын салбараасаа жилд 18 тэрбум доллар олдог Саудын Арабын эдийн засагт Ираны хориг нөлөөлөх бололтой. Жил бүр Ираны 600 мянган орчим жуулчин тус улсыг зорьдог байна.
С.Ням

Сэтгэгдэл (0)