“Б-52” онгоц Солонгосын хойгт эргүүл хийв
- 2016-01-11
- Дэлхий
- 0

АНУ-ын Тэнгисийн цэргийн Номхон далай дахь нисэх онгоцны баазаас стратегийн бөмбөгдөгч “Б-52” онгоц Өмнөд Солонгос руу нисчээ. Энэ талаар “Гуам арлаас хөөр сөн“Б-52” бөм бөг дөгч онгоц Өм нөд Солонгосын хилийн ойр орчим болон Осан хотын дээгүүр тагнуулын нислэг үйлдсэн. Учир нь Хойд Солонгос хилийн орчим зөвшөөрөлгүй цөмийн туршилт хийхээс сэрэмжилсэнтэй холбоотой. Вашингтон холбоотныхоо аюулгүй байдал, бүс нутгийн энх тайвны төлөө хэзээд хамтран ажиллах болно” гэжээ. Өмнөд Солонгосын“Ренхап” агентлаг “БНАСАУ Солонгосын хойгт цөмийн туршилт хийсний улмаас БНСУ-ын аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилгоор АНУ “Б-52” бөмбөгдөгч онгоцыг шилжүүлсэн” гэжээ. Солонгосын хойгт нөхцөл байдал муудсаны улмаас Пхеньяны эсрэг Сөүл ийнхүү хориг арга хэмжээ авчээ. Хориг арга хэмжээнийхээ талаар БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас“Пхеньян НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг ноцтой зөрчин цөмийн туршилт хийлээ. Хойд Солонгос2006, 2009, 2013 онд гурван удаа цөмийн туршилт явуулсан байна. Хариуд нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Пхеньянд олон талын хориг тавьсан ч хэрэгжсэнгүй” гэжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
(150.129.141.233)
ongoc nisdeg gazar neg ih bish, estoi huuruud buudag bhdaa