Фумио Кишида ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нартай уулзана

 

        Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида Хойд Солонгос цөмийн туршилт хийсэн талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нартай хэлэлцээр хийх саналтай байна. Энэ тухайгаа тэрбээр өнгөрсөн бямба га ригт сэтгүүлчдэд хэлжээ. “Би ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нартай цөмийн зэвсгийн асуудлаар утсаар ярихыг хүсч байна. Энэ асууд лаарх утасны яриа ирэх долоо хоногт болж магадгүй” хэмээв. Кишидагийн хэлснээр, Пхеньянд хүчтэй нөлөө үзүүлдэг БНХАУ-ыг цөмийн зэвсгийн талаарх асуудалд татан оролцуулах нь зүйтэй гэжээ. Мөн Хойд Солонгосын эрх баригчдад цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө бүрэн зогсоож, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг дагаж мөрдөхийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ уриалсан юм.

 

Х.Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)