Энэтхэгт хоёр хүн амиа алджээ

 

        Энэтхэгийн зүүн хойд нутгийн Мегхалая мужийн Уильямнагар хотод өнгөрсөн бямба гаригт дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амь эрсдэж зургаан хүн бэртэл авчээ. “Times IndiaIndia” сайтад мэдээлснээр дэлбэрэлт орон нутгийн цагаар13:15 цагт болсон байна. Худалдааны төвд үл мэдэгдэх этгээд тэсрэх бөмбөг шидээд зугтжээ. Цагдаагийнхан дэлбэрэлт болсон газрыг хамгаалалтад авч, шалгалт явуулсан байна. Дэлбэрэлтийг салан тусгаарлах Гаро бүлгийнхэн үйлдсэн байж магадгүй гэнэ. Учир нь тус мужид салан тусгаарлах бодлого явуулдаг арав гаруй бүлэглэл байдаг бөгөөд энэ мэт халдлага үймээнийг хэд хэдэн удаа зохион байгуулж байжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)