В.Путин: Оросын эсрэг олон улсын алан хядагчдыг ашигласан

 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний Германы “Bild” сонинд өгсөн ярилцлагыг товчлон хүргэе.        

         

 

        -Бид “Хүйтэн дайн дууссаны 25 жилийн ойг саяхан тэмдэглэлээ. Өнгөрсөн хугацаанд өмнө нь гарч байгаагүй олон дайн, хямрал боллоо. Бид юуг буруу хийсэн бэ?

 

-Та яг гол асуултыг эхэлж тавилаа. Бид бүгдийг буруу хийж, эхний алхмаасаа л Европын хагарлыг даван туулж чадаагүй. Берлиний хана 25 жилийн өмнө нураасан ч үл үзэгдэх ханыг дорно зүгт шилжүүлж, хагарлыг арилгаагүй. Энэ нь ирээдүйд нэгнийгээ буруутгах, үл ойлгох, хямрал үүсэх шалтгаан бол- сон. Олон хүн, тухайлбал, ХБНГУ-д Мюнхен дэх аюулгүй байдлын тухай бага хурал дээр хэлсэн үгийн минь төлөө намайг шүүмжилдэг. Би ер бусын зүйл хэлсэн гэж үү. Берлиний ханыг нураасны дараа НАТО-гийн эвсэл цаашид өргөжихгүй хэмээн олон хүн ярьж байв. НАТО- гийн тухайн үеийн ерөнхий нарийн бичгийн дарга, ХБНГУ- ын иргэн Манфред Вернер энэ тухай ярьж байсныг санаж байна. Мөн тухайн үеийн Германы Эгон Бар зэрэг зарим улстөрч энэ тухай сануулж, үүнийг шийдвэрлэх өөрсдийн саналыг дэвшүүлсэн. Германы сэтгүүлчидтэй уулзах тул энэ сэдвийг хөндөнө гэж үзээд би 1990-ээд оны Зөвлөл- тийн удирдагчдын Германы улстөрчидтэй хийсэн хэлэлцээр, тухайлбал, Эгон Бар- тай хийсэн уулзалтын тэм- дэглэлийг авчирсан. Энэ баримтыг өмнө нь хаана ч нийтэлж байгаагүй.

 

        -Энэ ярилцлага уу?

 

        -Үгүй. Энэ бол Германы улстөрч Геншер, Коль, Бар тухайн үеийн Зөвлөлтийн удирдагч М.Горбачев, тухайн үеийн Төв хорооны олон улсын харилцааны хэлтсийн тэргүүн Фалин нартай хийсэн ажлын уулзалтын тэмдэглэл юм. Энд бичсэнээр бол, Эгон Бар “Хоёр Герман нэгдэх үед Европ тивийг харилцан дайсагнасан эвсэл болгон хуваасан хагарлыг даван туулах шийдвэрлэх алхам хийхгүй бол ЗХУ-ыг мөнхийн ганцаардалд оруулах таагүй хандлага бий болох аюултай” гэсэн байна. Тэрбээр үүнийг 1990 оны зургадугаар сарын 26-ны өдөр хэлсэн. Ноён Бар Европын төв хэсэгт шинэ холбоо байгуулах тухай тодорхой санал дэвшүүлсэн. Энэ саналын дагуу төв Европын орнууд магадгүй зүүн Гер- ман ч гэсэн ЗХУ болон АНУ-ын оролцоотой тусдаа холбоо байгуулах ёстой байв. Цааш нь ноён Бар “НАТО цэргийн эвсэл болон зэвсэгт хүчний бүтцийн хувьд төв Европын орнууд луу тэлэх ёсгүй” хэмээн мэдэгдсэн аж. Тэрбээр тухайн үед Европын улс төрийн бод- логыг тодорхойлогчдын байр сууринаас тус тивийн ирээдүйн талаар өөрийн байр сууриа илэрхийлж “Та бүхэн үүнтэй санал нийлэхгүй НАТО-г өр- гөжүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд би Москвад дахин ирэхгүй” гэжээ. Эгон Бар их ухаалаг хүн байсан. Тэрбээр энэ бүхэнд гүн утга агуулга олж харсны хувьд бүтцийг нь өөрчилж, “Хүйтэн дайн”-ы эрин үеэс холдох ёстой гэдэгт итгэлтэй байв. Гэвч бид энэ бүгдийг хэрэгжүүлээгүй.

 

        -Тэрбээр Москвад дахин ирсэн үү?

 

         -Мэдэхгүй. Энэ бол 1990 оны хоёрдугаар сарын 27-нд болсон уулзалтын яриа юм. Уулзалтад ЗХУ-ын талаас Фалин, Германы улстөрчдийг төлөөлж ноён Эгон Бар, Фойгт нар оролцсон. Тэгээд юу болов. Ноён Барын сануулж байсан зүйл тохиолдсон. Тэрбээр Умард Атлантын эвслийн цэргийн бүтцийг дорно зүгт тэлж болохгүйг сануулсан. Ев- роп тивийг бүхэлд нь нэгтгэсэн ямар нэг бүтэц бий болгох шаардлагатай. Гэтэл ийм ажлыг хийгээгүй төдийгүй оронд нь НАТО-гийн цэргийн эвслийг дорно зүгт тэлж, уг зорилгоос эсрэг зүйл хийсэн. АНУ, Европын улстөрчид улс орнууд аюулгүй байдлаа хангах арга замаа өөрсдөө сонгох эрхтэй гэсэн санааг тарни мэт олон дахин давтдаг. Бид мэднэ. Энэ бол үнэн Гэхдээ бусад орон ч гэсэн байгууллагаа өргөжүүлэх үү, үгүй юу гэдэг талаар шийдвэр гаргах, олон улсын аюулгүй байдлын хувьд зохистой гэж үзсэнээ хийж, эвслээ тэлэхгүй байх боломжтой. НАТО-гийн тэргүүлэгч орнууд “Та бүгдийг нэгдэх гэж буйд баяртай байгаа ч бид хүрээгээ тэлэх бодолгүй, Европын ирээдүйг өөрөөр харж байна гэж хэлэх боломжтой байв. Дэлхийн хэмжээний хүчний хоёр дахь том төв байсан ЗХУ задран унаснаас хойшхи 20-25 жилд дангаараа эрх мэдэл, баялаг, алдрын оргилыг эзэгнэх хүсэл бий болсон. Энэ цаг үед олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрмийг дагах хүсэлгүй болсноос тус байгууллагыг хуучирсан хэмээн тунхаглаж байв. НАТО-г дорно зүгт тэлснээс гадна пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем (ПЭХС) бий боллоо. Үүнийг Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой, аюулаас сэргийлэх зорилготой гэсэн шалтаг хэлдэг. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама 2009 онд Ираны цөмийн зэвсгийн аюул алга болсон тохиолдолд пуужингаас хамгаалах хөтөлбөрийн шаардлага үгүй болно гэдгийг мэдэгдсэн билээ. Гэтэл Ирантай гэрээ байгуулж, тус улсын үйл ажиллагааг МАГАТЭ-гийн хянаж, ура- ны эхний хэсгийг ОХУ-д боловсруулах болсноор хориг арга хэмжээг цуцлах талаар хэлэлцэж байхад ПЭХС-ийг бий болгох ажил үргэлжилсээр байна. Турк, Румын, Польш, Испанитай хоёр талын гэрээ байгуулсан. Үүний хүрээнд Испанид ПЭХС-ийн хүрээнд үүрэг гүйцэтгэх тэнгисийн цэргийн ангиудыг байршуулж, Румынд пуужингийн бааз бэлэн болсон бол Польшид 2018 он гэхэд ийм байгууламж бэлэн болно. Харин Туркэд радар байршуулна. Ирак, Ливид явуулж байсан үйл ажиллагаагбидэрс эсэргүүцэж байлаа. Бид тэдгээр орны хэрэгт оролцож алдаа гаргах хэрэггүйг сануулсан юм. Гэтэл биднийг хэн ч сонсоогүй. Харин ч биднийг барууны эсрэг, тэдэнд дайсагнасан байр суурь баримталлаа хэмээн буруутгасан билээ. Харин одоо цагаачдад дарагдсан энэ үед та бүхэн бидний байр суурийг барууны эсрэг үү, эсвэл барууны эрх ашгийн төлөө байсан гэж дүгнэх үү. 

 

        -Үүнээс таныг барууны орнуудын гаргасан алдааг нэгтгэн дүгнэлээ гэж ойлгож байна. Харин Оросын хувьд өнгөрсөн 25 жилийн хугацаанд ямар нэг алдаа гаргасан уу?

 

         -Алдаа гаргасан. Бид үндэсний эрх ашгийнхаа талаар анхнаасаа мэдэгдэх ёстой байсан ч чадаагүй. Тэгж чадсан бол дэлхий дахинаа нөхцөл байдал илүү тогтвортой байх байв.

 

        -Таны хэлснээр 1990- 1991 онд ЗХУ задран унасны дараах жилүүдэд ОХУ үн- дэсний эрх ашгаа нарийн то- дорхойлоогүй гэсэн үг үү?

 

         -Яг тийм.

 

        -Таныг Герман оронд онцгой ханддагийг бид мэднэ. Та Дэлхийн хоёрдугаар дайнд ялсаны 60 жи- лийн ойн үеэр буюу одоогоос 10 жилийн өмнө Орос, Германы түүхэнд хоёр орон одоогийнх шиг ийм ойр дот- но байж үзээгүй тухай хэлсэн.

 

        -Хоёр ард түмний харилцан найрсаг байдал бидний харилцааны эш үндэс болдог.

 

        -Хоёр орны харилцаанд өөрчлөгдсөн зүйл бий юү?

 

         -Үгүйболовуу. Табүгдболон таны мэргэжилтэн нэгтнүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Оросын эсрэг суртал ухуулгын тусламжтайгаар харилцааг муутгахыг оролдож буй ч үүнийг өөрчилж чадаагүй гэж боддог. Би хэвлэл мэдээллийг бүхэлд нь тухайлбал, Германыхыг хэлж байна. Германд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гаднаас, тухайлбал, далайн чинадаас үзүүлэх нөлөө их байдаг. Та намайг барууны орнуудын хийсэн алдааг нэгтгэн дүгнэлээ гэсэн. Гэхдээ бүгдийг нь нэгтгээгүй зарим чухлыг нь дурдлаа. ЗХУ задарснаас хойш Орост нарийн түвэгтэй үйл явц өрнөсөн. Үйлдвэрлэлийн хэмжээ буурч, нийгмийн тогтолцоо нуран унаж, салан тусгаарлах үзэл дэгдсэнээс гадна олон улсын алан хядах хөдөлгөөн халдан дайрсан билээ. Үүнд бид ч гэсэн хамаатай ба хэн нэгнийг буруутгах шаардлагагүй. Гэхдээ Оростой тэмцэхийн тулд олон улсын алан хядагчдыг ашиглаж байхад хэн ч үүнд анхаарал хандуулаагүй. Тэр бүү хэл Оросын төрийн эсрэг хүчнийг улс төр, санхүү, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэмжиж байсан нь илэрхий юм.

 

        -Танд хувийн чанартай нэг асуулт тавья. Холбооны канцлер А.Меркель 2007 онд Сочи хотноо очиж тантай уулзсан. Тэгэхэд та түүнийг нохойноос айдаг гэдгийг мэдэж байсан уу.

 

        -Энэ тухай огт мэдээгүй. Харин ч түүнд таатай зүйл хийхийн тулд нохойгоо харуулсан хэрэг. Тэгээд дараа нь түүнд тайлбарлаж, уучлал гуйсан.  

 

 

Д.МӨНХБОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (49.0.186.98)

    2016-01-12

    Tiim shuu daanch oilgox xun olon bish bgaa n xaramsaltai

  • (150.129.141.233)

    2016-01-12

    oros mongol hoer tyyhendee hywi zayagaaraa holbogdson.ynendee mongolchuudiin oron zaind ted undiisun, daraan bid tednii achaar udiid hyrse