Филиппиний хэт даврагчид халифат байгууллаа

 

        Филиппиний хэт даврагч дөрвөн бүлэглэл нэгдэн Минданао аралд“Исламын улс”-ын харьяа халифат байгуулснаа зарлажээ. Энэ тухай Австралийн “Australian” сонинд мэдээлсэн байна. Тус сонинд мэдээлснээр, босогчид Сири, Иракт үйл ажиллагаа явуулж буй “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакру аль-Багдадид үнэнчээ илтгэн тангараг өргөсөн байна. Халифатыг Филиппиний террорист “Абу Сайяф” бүлэглэлийн толгойлогч Иснилон Хапилон удирдах гэнэ. Ийнхүү Филиппинд халифат байгуулсан нь“Исламын улс”-ын босогчид стратегиа өөрчилснийг харуулж байна гэж Австралийн шинжээч Грег Бартоны үзжээ. Мөн“Тэд Сири, Иракт явуулж буй тэмцэл нь удаашрахыг мэдээд үйл ажиллагаагаа явуулах өөр газар нутгийг хайж байна” гэв. Уг халифат нь Филиппин улсад өөрт нь төдийгүй Зүүн Өмнөд Азийн бусад оронд болон Австралид асар их аюул учруулна гэдгийг тус сонинд цохон тэмдэглээд, австраличууд тун удахгүй эдгээр босогчийн террорист халдлагын бай болж магадгүй гэж үзэж байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • amar (72.234.248.129)

    2016-01-12

    aral deer bgaa yum bna uchiriin olj boloh bgui dee gazartain ertkhen tegshil gai bolno heden ak barisan haltar