Газрын тосны үнэ огцом уналаа

 

        Нью-Йоркийн бараа, түүхий эдийн биржид газрын тосны үнэ өнгөрсөн даваа гаригт огцом унаж, баррель нь 30 ам.долларт хүрчээ. Ингэснээр газрын тосны үнэ сүүлийн 12 жилд байгаагүй доод ханшид хүрсэн байна. Он гарснаас хойш газрын тосны үнийн уналт арван хувиас давжээ. Улмаар Нью-Йоркийн бараа, түүхий эдийн биржид түүхий газрын тосны ирэх сарын захиалгын үнэ 5.3 хувиар буурчээ. Мөн дэлхийн газрын тосны үнийн стандартыг тогтоодог Лондоны биржид Брент маркийн түүхий газрын тосны ирэх сарын захиалгын үнэ зургаан хувиар буурч, баррель нь 31.55 ам.долларт хүрчээ. “Wall Street”-ийн олон улсын шинжээчдийн хэлснээр, дэлхийн түүхий газрын тосны нөөц нэмэгдэн ам.долларын ханш чангарснаас болж, олон улсад газрын тосны үнэ үнэ огцом унахад хүргэлээ. Цаашид Иранд тавьсан хоригийг цуцалсны дараа, газрын тосны үйлдвэрлэл өсч хангалтын илүүдэл үүсч магадгүй. Хэрвээ ам.долларын үнэ үргэлжлэн чангарвал, газрын тосны үнэ баррель нь 20 ам.доллар хүрч болзошгүй гэжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)