Ф.Олланд исламчуудын нээлттэй өдөрлөгт оролцжээ
- 2016-01-13
- Дэлхий
- 0

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Парисын төвд байрлах исламын сүмд Франц дахь исламын шашинтнуудын зохион байгуулсан нээлттэй өдөрлөгт оролцсон байна. Өдөрлөгийн үеэр Ф.Олланд исламын шашинтнуудын тэргүүнүүдэд баярлаж буйгаа илэрхийлж, тэд хайр болон эв найрамдлыг уламжилсан хэмээжээ. Парис дахь исламын сүмийн тэргүүн Далил Боубакеурын хэлснээр, Ерөнхийлөгч Ф.Олланд өдөрлөгт оролцсон нь эв найрамдлын бэлгэ тэмдэг боллоо. Францын ислам шашинт иргэд энэ улсдаа хайртай. Христийн шашинт францчууд бусдын өдөөн хатгалгад өртөн харилцан сөргөлдөхөөс сэргийлэх хэрэгтэй гэсэн байна.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)