Б.Обама АНУ-ыг дэлхийн хамгийн хүчирхэг гүрнээр тунхаглав

 

 

        АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өнгөрсөн мягмар гаригт Конгрессын гишүүдэд хандан өнөөгийн дэлхийн улс төр, эдийн засгийн тогтолцоо болон тус улсын гүйцэтгэх үү- рэг оролцооны талаарх байр сууриа тайлбарласан илтгэл тавьжээ. “Улс орон дахь нөх- цөл байдлын тухай” нэртэй уг илтгэлийн ихэнх хэсэг нь XXI зуунд АНУ манлайлж буйн мөн чанарын тухай өгүүлсэн аж. Цагаан ордны тэргүүн АНУ бол дэлхийд хамгийн хүчирхэг, бат суурь бүхий эдийн засаг, зэвсэгт хүчинтэй улс гэдгийг онцолжээ. “Бид цэргийн зардлаараа манай дараа орох найман орны энэ зорилгод олгодог хөрөнгийн нийлбэрээс илүү ихийг зэвсэгт хүчиндээ зарцуулдаг” гэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн өгүүлснээр дэлхий дахинаа тус улсын байр суурь улам батажсаныг судалгааны дүн харуулжээ. Б.Обама “Олон улсын хэмжээний ээдрээтэй асуудлыг шийдвэрлэхдээ тулахад дэлхий дахинд хүмүүс Бээжин юмуу Москвагийн зүг хардаггүй харин биднийг л дууддаг” хэмээн итгэл төгөлдөр өгүүлжээ. АНУ-ын Төрийн тэргүүн дэлхий дахин одоо хүнд цаг үеийг туулж, АНУ-д заналхийлж буй аюул муу санааны эзэнт гүрнээс гэхээсээ илүү бүтэлгүйтсэн улс орнуудаас ирж буйг хэлсэн байна. Тэрбээр үүний жишээ  болгож Хятадын эдийн засаг дахь бэрхшээлүүд дэлхийн хэмжээнд сөргөөр нөлөөлж буй болон Ойрхи Дорнодод олон мянган жилийн угшилтай зөрчилдөөн хурцадсаныг дурд- жээ. “Оросын эдийн засаг агшсан ч тус улс Украин, Сирийг өөрийн нөлөөний хүрээнээс гарч буйг харж, тэдгээр оронд хөрөнгө цутгаж байна” хэмээн цохон тэмдэглэж, Дэлхийн хоёрдугаар дайны дараах олон улсын аюулгүй байдлын тогтолцоог өнөөгийн бодит байдалтай нийцүүлэх шаардлагатайг хэлсэн аж.  

 

        Ерөнхийлөгч Б.Обама тус улсын эрх баригчдын нэн тэргүүний зорилтыг Америкийн иргэдийг хамгаалж, алан хядах байгууллагуудын сүлжээг устгах хэмээн тодорхойлж, “Аль- Кайда” болон “Исламын улс” бүлэглэлүүдийг устгах ёстойг өгүүлжээ. “Конгрессын энэ бүрэлдэхүүн алан хядагчидтай хийх дайнд ялж, дэлхий дахинаа ажиллаж буй манай цэргийнхэнд ойлгомжтой  дохио өгөхийг зорьж буй бол “Исламын улс” бүлэглэлийн эсрэгЗэвсэгт хүчнээашиглахыг зөвшөөрөх ёстой. Саналаа өгөөрэй” гэсэн байна. Б.Обама АНУ XXI зуунд дэлхий дахинаа тэргүүлнэ гэдэг нь бусдын байр суурийг үл ойшоох юмуу нуран унаж буй улс орныг сэргээн босгоно гэсэн үг биш гэдгийг хэлсэн байна. тэрбээр “Манлайлал гэдэг нь цэргийн хүчийг ухаалгаар ашиглаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэлхий дахиныг нэгтгэхэд оршино. Тиймээс бусад оронд олгож буй бидний тусламж бол буяны үйлс биш манай үндэсний аюулгүй байдлыг хангах ажлын нэг хэсэг юм” гэжээ. Тэрбээр энэ санаагаа тайлбарлахдаа Украиныг жишээ болгож, “Бид Украинд ардчиллаа хамгаалах эсвэл Колумбид олон жил үргэлжилсэн иргэний дайнаа зогсооход нь тусалснаар олон улсад эмх журмыг бэхжүүлэх ба бид үүнээс хамааралтай юм” гэсэн аж. 

 

Д.МӨНХБОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Сонин дуулгагч (182.160.38.19)

    2016-01-14

    Ямарч улс орон АНУ шиг хүчирхэг болох шаардлага байхгүй зүгээр л мөрөөрөө тайван аюулгүй орчинд амьдрах нь илүү чухал. хүн болгон баян болох шаардлага энд дэлхийд байхгүй.тийм боломж ч байхгүй. Их баян болох нь маш хэцүү олон хүнд төвөгтэй эцэсдээ өөрийгөө егүүтгэх аюултайг түүхээс бид мэднэ.

  • USA (202.179.8.60)

    2016-01-14

    Yaltchgui hucherheg guren. aan harin Oros tsaashaa shuu

  • Зочин (202.21.117.34)

    2016-01-14

    АНУ олон улс орноор бөгсөө долоолгох сонирхолтой. Дэлхийн олон улс оронд нүүрлээд байгаа дайн дажингийн улмаас ард түмэн нь зовлон зүдгүүр амсч байгаагийн гол буруутан нь АНУ.Жижиг буруу улс орнуудыг дотроос нь хагалган бутаргаж байгалийн баялгийг нь дээрэмдэж аваад сурчихсан ардчилал хэмээх хий хоосон юмаар тархи угааж өөрсдийнхөө харцаар хөдөлгөж байж санаа амардаг муухай зальтай улс.Өнөөд ЕХ өөрсдийн эрх ашгийг хамгаалах шийд гаргахыг хүсч байвч Америкийн нөлөөнд автсан учраас дургүй ч байсан өмхий ч байсан аргагүй эрхэнд бөгсийг нь долоож байна