Төмөр замын 5 мэргэжлээр 2601 цэргийг сургана

 

 Засгийн газраас баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт өчигдрөөс албан ёсоор эхэлж байна. Сургалтын нээлтийг өнөөдөр Налайх дахь МСҮТ-д хийж, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон албаны бусад хүмүүс, “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрт шаардлагатай ажиллах хүчнийг бэлтгэх сургалтад хамрагдаж буй Ахлагч бэлтгэх төвийн сонсогчид, МСҮТ-ийн сурагч, багш нар оролцлоо.

 

 Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд ”Батлан хамгаалах бодлогын хүрээнд цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах арга хэмжээ авах” зорилтыг тусгасан. Энэ дагуу 2013 онд “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталсан бөгөөд  хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Зэвсэгт хүчний үндсэн болон тайван цагийн үүрэг гүйцэтгэх чадвар, бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр улс орны томоохон бүтээн байгуулалтын ажилд цэргийн алба хаагчдыг оролцуулахдаа тэднийг шаардлагатай мэргэжлээр сургаж, дадлагажуулах үүргийг Хөдөлмөрийн яам хүлээсэн.

 

Сургалтын нээлтэд зориулж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нар үг хэлж мэргэжил эзэмшихээр сурч буй цэргийн алба хаагчид, тэднийг сургаж дадлагажуулах багш мэргэжилтнүүдэд хандаж үг хэлсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.21.96.14)

    2016-01-14

    Томор замын 5 мэрэгжил гэж арай том юм биш уу? Томор замын 5 мэрэгжлийг нилээн гайгуй хуухэд 5 жил сурдаг юм. Хариншинээр зам барих 5 ажлыг МСУТ -оор сургах бол амьдралд нилээд ойртох юм даа. Сайдууд дарга нарууд минь ээ. Энэ сурчигнэх чинь бага багаар юм мэддэггуй чинь ард тумэнд ойлгуулаад байгаа юм даа.