ОХУ, Хятадын хоорондох худалдаа 27 хувиар буурчээ
- 2016-01-14
- Дэлхий
- 0

ОХУ, Хятадын хоорондох гадаад худалдааны эргэлт өн гөрсөн онд 64.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх онтой харьцуулахад 27.8 хувиар буур чээ. Хятадын гаалийн ерөнхий газраас мэдээлснээр Хятадаас ОХУ-д экспортолсон бүтээгдэхүүний хэмжээ 32.9 тэрбум ам.доллар болж, 34.4 хувиар, ОХУ-аас импортолсон барааны хэмжээ 19.1 хувиар буурсан аж. Харин 2014 онд хоёр орны худалдааны эргэлт 6.8 хувиар өсч, 95.28 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)