Газрын тосны үнэ 30 ам.доллараас буурлаа

 

        Лондоны түүхий эдийн биржид брент маркийн газрын тосны үнэ лхагва гаригт өмнөх өдрийнхөөс 1.8 хувиар буурч, 29.9 ам.доллар болжээ. Энэ нь 2004 оноос хойшхи хамгийн доод төвшинд хүрсэн тохиолдол юм. Шинжээчид үнэ буурсныг ам.долларын ханш чангарсан болон хөрөнгийн биржүүд тогтворгүй байдал бий болсонтой холбон тайлбарласан аж. Газрын тосны нийлүүлэлт эрэлтээс давснаас тус түүхий эдийн томоохон олборлогч болох Саудын Араб болон Ираны харилцаа хурцадсан нь үнэд нөлөө үзүүлсэнгүй. Гэхдээ энэ хоёр орны хооронд дайн дэгдсэн тохиолдолд газрын тосны үнэ тэр даруйдаа 250 ам.доллар хүрч, яваандаа 100 ам.доллар дээр тогтох боломжтойг эрчим хүчний түүхий эдийн тухай мэдээллээр дагнасан “Oilprice” сайтын шинжээч өгүүлжээ. ОХУ энэ оны төсвийнхөө орлогыг төлөвлөхдөө “Urals” маркийн газрын тосны үнийг 50 ам.доллараар тооцоолсон юм. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын эрх баригчид төсвийнхөө нийт зардлын 10 хувиар төлөвлөгөө боловсруулж эхэлсэн байна. “Urals” маркийн газрын тосыг брентийнхтэй харьцуулахад 10 гаруй хувиар хямд байдаг аж.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • jolooch (202.131.244.188)

    2016-01-15

    Өнөөдрөөс эхлээд бүх жолооч нар бензин авахаа зогсоо Дэлхийн зах зээл дээр 2 жилийн өмнө навс унасан бензинийг Монголчууд бид 5 дахин нугалсан үнээр аьч байна. ШТСтанцуудын хагартлаа баяжсан хуонайч нарыг тэжээх цаг дууссан Одоо бүүр ***** гэж байна Ухаантай хүн бүр бензин тос авахаа больцгоо аандаа үнэ нь унана 1 литр гатахуун одоо нугалаад нугалаал 350₮ нөөс илүү гарахгүй болсон