Ю.Лужков Е.Батуринатай гэрлэлтээ батлуулав

 

        Москва хотын захирагч асан Ю.Лужков эхнэр Е.Батуринатай Москва хотын ойролцоох сүмд гэрлэх ёслолоо хийжээ. Тэд хамтын амьдрал зохиосноосоо хойш 25 жилийн дараа ийн шашны ёсоор гэрлэлтээ баталгаажуулсан аж. Гэрлэх ёслолын үеэр Ю.Лужков хар саарал өнгийн хослол, эхнэр нь торон ханцуйтай цагаан даашинз өмсч, хоёулаа алтан шаргал титэм тэргүүндээ залжээ. Марина Башилова Ю.Лужковын анхны эхнэр ба 1988 онд хавдрын улмаас нас баржээ. Тэд хоёр хүү хэдтэй. Ю.Лужков Е.Батуринатай гэрлэснээс хойш тэд хоёр охинтой болсон байна. Одоо Ю.Лужков 79 настай бол түүний эхнэр Е.Батурина 52 настай аж. Ю.Лужков 1992-2010 онд Москва хотын захирагчаар ажилласан. Ерөнхийлөгч Д.Медведев 2010 онд түүнийг итгэл алдсан гэдэг үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлжээ. Харин Ю.Лужков уг шийдвэрийг“тун өвөрмөц, хууль бус шийдвэр” хэмээн тодорхойлсон юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)