Э.Рахмон Тажикистаныг бүх насаараа удирдах боломжтой болно
- 2016-01-15
- Дэлхий
- 0

Тажикистаны парламентын гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгч Эмомали Рахмонд тус улсыг бүх насаараа удирдах эрх олгох тухай хуулийн төсөл өргөн барьжээ. Тажикистаны Үндсэн хуулийн 65 дугаар зүйлд зааснаар тус улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг нэг хүн хоёроос илүү хугацаанд хаших боломжгүй юм. Үндсэн хуульд оруулах шинэ нэмэлт өөрчлөлтийн дагуу энэхүү хязгаарлалтыг “Энхтайвныг тогтоогч, улс үндэстний удирдагч цолтой” Ерөнхийлөгчид хамаа рахгүй болгох аж. Шинэ хуулийн төслийн хүрээнд Ерөнхийлөгчийн албан тушаал хаших хүний насны доод хязгаарыг 35 байсныг 30 болгон буруулахаар заасан байна. Хуулийн төсөл хүчин төгөлдөр болсон тохиолдолд Эмомали Рахмоны хүү Рустам Эмомали 2020 онд 33 насандаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжтой болно.
Д.Болд

Сэтгэгдэл (2)
Хүсэл (202.9.41.241)
Газар нутгаасаа гадаадад өгчихсэн гээ биздээ. Ингэдэг л юм байхдаа, үнэн болуу.
Эхорончид (202.9.41.61)
Зүйтэй нэг гарт төвлөрүүлсэн нь дээр.АНУ л идэх гэж Ирак шиг болгохыг санаархана даа.