Лос Анжелост1.5 тэрбумыг хожих сугалааг худалджээ
- 2016-01-15
- Дэлхий
- 0

АНУ-д “Powerball” суга-лааны тохирлыг лхагва гаригт зарлалаа. Энэ удаа нийт 1.5 тэрбум ам.доллар болтлоо өссөн жэкпот буюу хамгийн том шагналыг хожих болзлыг хангаж, бүх тоог нь таасан хүн тасалбараа Лос Анжелос хотын захын дүүрэг болох “Chino Hills” дэх“ 7-Eleven” дэлгүүрээс авсан нь тодорхой болсон байна. Энэ мэдээлэл гарсны дараа уг тасалбарыг борлуулсан дэлгүүрийнхэн болон дэргэдэх их дэлгүүрт орон нутгийн иргэд олноор ирэх болсон аж. Иргэд баяр тэмдэглэж буй мэт “Chino Hills” хэмээн уулгалан хашгирч байжээ. Хожлын тасалбар худалдсан дэлгүүрт урамшуулал болгож нэг сая ам.доллар олгох гэнэ. Ялагч хожлоосоо холбооны татварт 39.6 хувийг нь төлөх ба дээр нь муж улсын татвар нэмэгдэх аж. “Powerball” сугалааг АНУ-ын 44 муж, Виржинийн арлууд, болон Пуэрто-Рикод борлуулдаг байна.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
Anu (173.73.102.211)
3 gazar hudaldagdsan. California, Florida, Tennessee.