Ди Каприо Путин болно

 

 

        Жүжигчин Леонардо ди Каприогийн бүтээсэн дүрүүд олон янз байдаг. 20 орчим жил кинонд тоглохдоо Лео сонирхолтой олон дүрийг бүтээсэн. Түүний мөрөөдөлд хэд хэдэн хүний дүрийг бүтээх хүсэл оршиж байдаг гэдгийг тэрбээр ярьжээ. Тэдгээрийн нэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гэнэ. Леонардо Путинтэй биечлэн танилцсан удаатай. 



        Энэ талаар тэрбээр “Миний хувьд Владимир Путины дүрийг бүтээх нь нэр төрийн хэрэг бөгөөд маш их туршлага хуримтлуулсан зүйл болно. Мөн би нас ахих тусам Оросын хувьсгалын их удирдагч Владимир Ленинтэй их төстэй болж байгаа тул түүний дүрийг бүтээх болно” гэж ярьжээ. Лео хүү хүсэн хүлээсэн “Оскар”-ын шагналаа энэ онд авах өндөр магадлалтай байгаа билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Anu (173.73.102.211)

    2016-01-19

    Avchihaasai bilee. Amjilt husiye.

  • Zochin (122.201.24.168)

    2016-01-18

    Lenintei adilhan bolj baigaa gedeg unen shuu.