Шинзо Абэ: Ким Чен Унтай уулзах цаг нь болоогүй олоогүй

 

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн тус улсын “Никкей” сонинд өгсөн ярилцлагыг товчлон хүргэе.

 

 

         -Энэ он гарсан даруйд олон таагүй үйл явдал боллоо. Тухайлбал, Африк тив, Индонезид исламын хэт даврагчид халдлага үйлдсэн, Сири дэх иргэний дайн, хөрөнгийн биржийн үзүүлэлтүүд болон газрын тосны үнэ буурлаа. Та энэ удаад Исе Шимад болох “Их долоо”-гийн уулзалтыг тэргүүлнэ. Уулзалтаас ямар нэг найдвар төрүүлсэн шийдвэр гарах уу?

 

        -Их долоо”-д эрх чөлөө, ардчилал, хүний түгээмэл эрх, хуулийг дээдлэх зэрэг нийтлэг үнэт зүйлсийн төлөө тэмцэгчид цуглардаг. Энэ уулзалтаар дэлхий ертөнц аль зүгт анхаарлаа хандуулах ёстойг тодорхойлдог. Би хувь- даа дэлхийн эдийн засаг дахь тогтворгүй байдал, алан хядах ажиллагаа болон Умард Солонгос, Ойрхи Дорнод дахь үйл явдал, уур амьсгалын өөрчлөлт, ядуурал зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Мөн Японы хувьд ихээхэн анхаарал тавьдаг эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, чанартай дэд бүтэц бий болгох, дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн тог- толцоог хөгжүүлэх зэрэг асуудалд анхаарал хандуулна. Эдгээр хэлэлцүүлгийн явцад бид дэлхий дахинд цаашдын хөгжлийн хамгийн зохистой арга замыг харуулах болно. Энэ утгаараа “Их долоо” замыг нь зааж өгөх нь чухал юм.

 

 

        -Та ирэх дөрөвдүгээр сард Европын орнуудад айлчилна. Москвад очих уу?

 

        -Хилийн чанадад аялахын тулд Парламентын чуулганы хуралдаанаас зөвшөөрөл авах ёстой. Тиймээс энэ талаар баттай шийдвэр гараагүй гэж ойлгох хэрэгтэй. Орос улсын хувьд дэлхий дахинд Сири, Иран болон Саудын Арабын хоорондын зөрчилдөөн, “Исламын улс” зэрэг бэрхшээлтэй асуудалтай тулгараад байна. Олон асуудлыг дэл- хийн хамтын нийгэмлэгийн оролцоотойгоор шийдвэрлэх шаардлагатай. Үүний тулд ОХУ-ыг татан оролцуулах ёстой. Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш 70 жил өнгөрсөн ч ОХУ, Японтой энхийн гэрээ байгуулаагүй нь хэвийн бус үзэгдэл юм. Ерөнхийлөгч В.Путин ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. “Их долоо”-г тэргүүлж буйн хувьд би бүс нутаг, дэлхий дахинаа тогтвортой байдал бий болгохыг зорино. Мөн энхийн гэрээ байгуулах ажлын хувьд газар нутгийн асуудлыг зохицуулах зорилгоор В.Путинтэй хийх хэлэлцээр их чухал юм. Үүний туд би Москвад очих, эсвэл В.Путинийг Японд айлчлуулах талаар бодож байна.

 

 

        -Ирээдүйд АНУ, Хятадтай хамтран Номхон далайн бүс нутагт дэг журам тогтооно гэсэн таамгийг олон хүн дэвшүүлдэг. Гэтэл Хятадын тал Өмнөд Хятадын тэнгис дэх арлууд дээр нисэх онгоц хөөрөх зурвас байгуулж буйд нэг хэсэг нь түгшиж байна. Та энэ талаар санаа зовдог уу. Энэ нь бүс нутгийн энхтайванд заналхийлсэн хэрэг мөн үү?

 

        -Нэгдүгээрт, “Их хоёр” хэмээх бүлэг бий болж, энэ бүс нутгийг бүхэлд нь захирна гэсэн ойлголтболөмнөньИхБритани, Францын улс Ойрхи Дорнод, Африкийг эзлэн түрэмгийлж, өөрсдийн нөлөөний бүс болгон  хуваан эзэмшиж байсан үеийн ойлголт. Энэ бол цаг үеэсээ хоцрогдсон үзэл баримтлал юм. Хятадын эрх баригчид Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгийн эрх зүйн байдлыг өөрчилж, нөөц баялгийг нь дангаар эзэмшихийг оролдож буйд бид ихээхэн санаа зовж байна. Олон улсын дэг журмыг дангаараа зөрчиж буйг олон улсын хамтын нийгэмлэг зүгээр харж суулгүйгээр эсэргүүцсэн дуу хоолойгоо өргөх ёстой. Өмнөд Хятадын тэнгист Хятадын талын явуулж буй үйл ажиллагааг АСЕАН-ы гишүүн орнууд ч гэсэн түгшиж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон АСЕАН-ы уулзалтын үеэр болсон хэлэлцүүлгүүд өмнөхөөс тэс ондоо болсон гэж боддог. Хятадын Ерөнхий сайд Ли Кецяныг хуралд суух үеэр оролцогчидэнэбайдлыгдурдаж, ийм нөхцөлд албадлага болон хүч хэрэглэх шийдвэр гаргаж болохгүйг сануулсан билээ. Тэд маргааныг энхийн арга замаар шийдвэрлэх, олон улсын хууль тогтоомжийг сахиулахын чухлыг онцолсон юм. Тэд энэ бүхнийг Ли Кецяны нүүрэн дээр хэлж, хурлын даргын дүгнэлт үгэнд оруулсан. Энэ бүхэн нь тэдгээр орон энэ асуудалд хэр их анхаарал хандуулж буйн илрэл юм. Харин Ли Кецян тэдгээр байгууламжийг цэргийн зориулалтаар ашиглахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Бид түүний хэлсэн үгийг тэмдэглэн авахын зэрэгцээ амлалтаа үнэхээр биелүүлж буй эсэхийг хянах хэрэгтэй. Тэдгээр ийн зорилгоор ашиглах эсэх талаар ярихаас өмнө бид тус бүс нутагт бий болсон нөхцөл байдлыг өөрчлөх аливаа оролдлогыг эсэргүүцэх ёстой. 

 

 

        -Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд огцом унаж буйд санаа зовдог уу. Та Хятадын эрх баригчдыг юанийн хан- шийг зориуд бууруулж байна гэж боддог уу?

 

        -Японы олон компани Хятадад хөрөнгө оруулж, тэндээс ашиг олдог. Их Британи, АНУ- ын компаниуд ч гэсэн адил байх. Хятадын эдийн засгийн байдал олон оронд нөлөөлнө. Юанийн ханш, хувьцааны үнэ нэлээд хэлбэлзэж байна. Гэсэн ч Хятадын эдийн засаг нэлээд хурдтай өссөн хэвээр байна. Юань болон Хятадын үнэт цааснуудын талаар ямар нэг тайлбар хэлэхээс татгалзъя. Гэсэн хэдий ч Хятад орон шинэчлэл, нээлттэй бодлого явуулж эхэлснээсээ хойш ихээхэн амжилт олж, дэлхийн эдийн засагтай улам нягт холбогдсон. Энэ хугацаанд тус улс Дэлхийн худалдааны байгууллагад элсч, олон улсын эдийн засийн бүрдэл хэсэг болох хүчин чармайлт гаргаж байна. Одоо бид Хятадын эдийн засгийг олон улсын эдийн засгаас салангид авч үзэх боломжгүй болсон. Гэхдээ Хятад улс эдийн засгаа хөгжүүлэхдээ олон улсын дэг журмыг мөрдөх нь чухал юм. Олон улсын зүгээс үүнийг шаардаж буйн хариуд зохих үйл ажиллагаа хэрэгжүүлж, асуудлыг улам хүндрүүлэхгүй байх нь зүйтэй.

 

 

        -Та энэ бүхнийг өөдрөг харж байна уу?

 

        -Хятадын эдийн засгийн хямралыг олон удаа зөгнөсөн ч тус орон тухай бүрт хүндрэлээс зайлсхийж, бэрхшээлийг даван туулж чадсан. Хятад улс ил тод байдлаа сайжруулж, олон улсын дэг жаягийн дагуу ажиллахыг зорьж байгаа нь харагддаг. Уг нөхцөл байдалд тэд дээрх чиглэлээр хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ гэдэгт найдаж байна.

 

 

         -Умард Солонгос дахин цөмийн туршилт хийж, дэлхий дахиныг цочирдууллаа. Японы Засгийн зэвсэг, пуужингийн талаарх асуудлыг шийдвэрлэхийн тулд эдийн засгийн хоригийг чангатгах буюу дарамт, шахалт үзүүлэх болон дипломат арга замын алиныг хэрэглэх вэ. Эдийн засгийн хоригийг чангатгавал хулгайлагдсан иргэдийг эх орондоо авчрах тухай хэлэлцээрт саад болно. Та Умард Солонгост айлчилж, Ким Чен Унтай нүүр тулан уулзаж энэ асуудлыг шийдвэрлэхэд бэлэн үү?

 

        -Япон болон дэлхийн хам- тын нийгэмлэгийн орнууд Умард Солонгосын цөмийн зэвсэг, пуужингийн асуудлыг шийдвэрлэхийн тулд яриа хэлэлцээр, шахалт үзүүлэх аргын аль алиныг нь хэрэглэдэг. Бид шахалт үзүүлэхгүй бол Умардын тал бидний болон олон улсын шаардлагад хариу өгөхгүй. Нөгөөтэйгүүр бид яриа хэлэлцээр хийхгүй бол асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Умард Солонгосын тал саяхан цөмийн туршилт хийсэн нь НҮБ-ын тогтоолыг илт зөрчсөн үйлдэл юм. Ийм үйл ажиллагаа явуулсан Умардын эрх баригчидтай хэвийн ажил хэрэг явуулах боломжгүй гэдгийг бид хатуу мэдэгдэх ёстой. Тэгснээр Умардын эрх баригчид энэ үйлдлээ давтвал тэдэнд ирээдүй байхгүй гэдгийг ойлгох учиртай. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит тогтоолд үр дүнтэй, хатуу заалтууд оруулна. Бидний зүгээс цөмийн туршилтын хариуд ийм хариу барина. Хулгайлагдсан иргэдийн хувьд бид Умардын талтай хийх уулзалтын дараагийн шатыг эхлүүлсэн ба хүнд хэцүү хэлэлцээр хийхэд бэлэн. Гэхдээ миний хувьд Ким Чен Унтай шууд хэлэлцээр хийх цаг нь болоогүй. Умард Солонгост айлчлах төлөвлөгөөгүй байна.

 

 

        -Япон, Өмнөд Солонгосын эрх баригчид дайны үед япон цэргүүдийн “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн асуудлаар тохиролцоонд хүрсэн. Энэ бол том ахиц хэдий ч хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй ажил юм. Тухайлбал, Японы тал Өмнөд Солонгосын Засгийн газраас байгуулсан тусгай санд нэг тэрбум иен (8.39 сая ам.доллар) хандивлахаар болсон ч Сөүл дэх Японы ЭСЯ-ны өмнө босгосон залуу эмэгтэйн хөшөөг буулгаагүй.

 

        -“Зугаацуулагч эмэгтэйчүүд” гэдэг бол хоёр орны дундах өргөс мэт олон жилийн турш хоорондын харилцааг сайжруулах хүндрэл учруулж байв. Өнгөрсөн онд хоёр орны харилцааг сэргээсний 50 жилийн ойн үеэр дээд хэмжээний уулзалт хийж, Ерөнхийлөгч Пак Гын Хэтэй уулзаж, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн билээ. Гол энэ асуудлыг дахин сөхөхгүйгээр эцэслэн шийдвэрлэсэнд оршино. Гэхдээ хоёр орны аль алинд сэтгэл дундуур үлдсэн олон хүн бий. Гол нь эцэслэн шийдвэрлэж, тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр тохиролцсоноор хоёр орны харилцаанд шинэ эринийг нээсэн юм.

 

Д.МӨНХБОЛД

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)