Ф.Олланд ажлын шинэ байрны хөтөлбөр боловсруулав

 

        Францын эдийн засаг хүнд байдалд орсон талаар тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдэл хийв. Тэрбээр энэхүү ноц -той байдлаас гарах ажлын шинэ байр бий бол гох төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Үүний тулд хоёр тэрбум евро хэрэгтэй гэжээ. Хөтөлбөр хоёр жил үргэлжлэх бөгөөд 250-иад ажилтантай фирм, ком па-ниуд залуусыг зургаа бо-лон түүнээс дээш сараар авч ажиллуулбал Засгийн газраас тусламж үзүүлэх юм байна. Мөн500 мянга орчим залуусыг мэргэжлийн тусгай сургалтад хам руу лах хөтөлбөрийг ч боловсруулжээ. Хөтөлбөрийн санхүүжилтийг ний тийн сангийн нөөцөөс гаргах аж. Ажилгүйдлийн төвшин өндөр байж, эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал үүссэн нь Франц улс эдийн засаг, нийгмийн онц ноцтой байдалд орсныг илтгэж байна хэмээн Франсуа Олланд хэлжээ. Францад ажилгүйдлийн төвшин 10.6 хувьд хүрсэн нь Европын холбооны дунджаас давсан үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт Германд 4.2 хувьтай байгаа аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)