Си Зиньпин төрийн айлчлалаа эхлүүллээ

 

        БНХАУ-ын дарга Си Зиньпин Саудын Арабын ван Бин Абдулазиз Али Сауд, Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах Али Сиси, Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани нарын урилгаар тус орнуудад айлчлах төрийн айлчлалаа өчигдөр эхлүүллээ. Си Зиньпин даргын айлчлалын бүрэлдэхүүнд Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Төв хорооны бодлого судлалын газрын дарга Ван Хунин, Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Ли Жаньшу, Ян Жечи нар багтжээ. Айлчлалын хүрээнд эрчим хүч, газрын тос, худалдааны салбарын хамтын ажиллагааны талаар нэгдсэн үр дүнд хүрэх аж. Энэхүү айлчлал нь Си Зиньпиний 2016 оны анхных юм. Мөн Хятадын удирдагч Саудын Арабт долоон жилийн, Тегеранд 14 жилийн дараа айлчилж буйгаараа онцлог юм. Си Зиньпин даргын айлчлал энэ сарын 24-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)