Дэлхийн хамгийн өндөр настай эр таалал төгслөө
- 2016-01-20
- Дэлхий
- 0

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Японы иргэн Ясутаро Коидэ 113 насандаа таалал төгсчээ. Тэрбээр Нагоя хотын эмнэлэгт эмчлүүлж байхдаа зүрхний дутагдалд орсны улмаас нас барсан байна. Ясутаро Коидэ 1903 оны гуравдугаар сарын 13-нд Японы Фукуи мужийн Цурура хотод төржээ. Ха рин Нагоя хотод 107 настайдаа шилжин суурьшсан аж. Ясутаро нас барах хүртлээ эрүүл мэндийн ямар нэг асуудалгүй байсан ба нүдний шилгүй уншиж чаддаг бай жээ. Коидэг 2015 оны наймдугаар сард өмнөх дээд амжилтын эзэн эх орон нэгт Сакари Момоиг 112 насандаа нас нөхцсөний дараа дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйгээр албан ёсоор бүртгэн батламж гардуулсан байна.

Сэтгэгдэл (0)