Өнгөт арьст жүжигчид “Оскар”-ын наадмыг шүүмжилжээ

 

        Холливудын өнгөт арьст жүжигчид“Сүүлийн хоёр жил “Оскар”-ын наадамд өнгөт арьст жүжигчин нэр дэвшээгүй учраас ирэх сард болох АНУ-ын кино академийн шагнал гардуулах ёслолд оролцохгүй” гэжээ. Улмаар твиттэр хуудаснаа“Оскар бол цагаан” гэсэн давалгаан дор өнгөт арьст жүжигчид нэгдэн, эсэргүүцлээ илэрхийлжээ. Найруулагч, жүжигчин Спайк Ли, жүжигчин Жада Пинкетт Смит нар Америкийн кино академи өнгөрсөн пүрэв гаригт зарласан 2016 оны “Оскар”-т нэр дэвшигчдийн жагсаалтаа эргэн харах хэ-рэгтэй гэсэн байна. Энэхүү шуугианы улмаас АНУ-ын кино академийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж магадгүй талаар “Associated Press” агентлагийн сайтад бичжээ. Америкийн кино академийн Ерөнхийлөгч Шерил Бун Айзекс“Энэ бол чухал асуудал. Ямартай ч, бид 2016 онд бүрэл дэхүүндээ өөрчлөлт оруулна” гэ сэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.9.40.139)

    2016-01-20

    харууд өөрсдөө арьсны үзэл гаргаж бна ш д