Ирээдүйн эхчүүдэд өгөх зөвлөмж

 

        Ямайк улсад шумуулаар тархдаг зита гэгч вирус дэлгэрэх магадлалтайг Эрүүл мэндийн байгууллага нь тогтоож. Учир нь, Ямайктай хөрш зэргэлдээ Гайти улсад энэ төрлийн вирустэй3500 гаруй эхийг илрүүлсэн байна. Ийм вирус шумуулаар дамжин тархаж, жирэмсэн эхэд халдварласнаар ургийн тархины хөгжлийг сааруулж, жижигхэн толгойтой, хараа сонсгол муу, оюун ухааны хомсдолтой хүүхэд төрөх магадлалыг эрс нэмэгдүүлдэг гэнэ. Тиймээс Ямайкын эрүүл мэндийн байгууллагаас шумуулын ид улирал6-12 дугаар сард жирэмслэхгүй байхыг эмэгтэйчүүд, эхчүүддээ зөвлөсөн байна. Эдийн засгийн хөгжил дорой, ядуу буурай орны сүүлчийн байрт жагсдаг улсад иргэдийнхээ төлөө ийм арга хэмжээ авч, анхаарал хандуулж байх юм. Гэтэл байгалийн арвин их баялагтай, эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа гэж цээжээ дэлддэг манай эрх баригчид дөнгөж төрж буй нярайг “Өртэй шүү” л гэж угтах боллоо. Сүүлийн үед нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд олноороо төрдөг болсон нь сайн хэрэг. Гэвч тэдний 70-80 хувь нь тархины даралт гэх оноштой, том толгойтой, биеийн эсэргүүцэл сул хүүхэд төрүүлж байгааг мэргэжилтнүүд анхааруулдаг болсон. Энэ нь өнөөх агаарын бохирдлоос үүдэлтэй. Харамсалтай нь, энэ талаар тодорхой, бодитой арга хэмжээ авах нь байтугай төсөвт хөрөнгө мөнгө төлөвлөхөө ч больж, товчхондоо агаарын бохирдлын өмнө гараа өргөн бууж өгсөн билээ, манай бодлого боловсруулж хэрэгжүүлэгчид. Одоо ядаж ураг хамгийн эмзэг байдаг эхний гурван сараа цаг улирлын таатай үед, утаанаас ангид газарт өнгөрүүлээч гэж зөвлөчих эмч мэргэжилтэн олдохгүй л байна. Ийм нэг санааг сонгууль дөхсөн энэ өдрүүдэд улстөрч, зөөлөн суудал мөрөөдөгчдөд хэлэх гэсэн юм.

 

Д.Болд

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)