В.Путин Европоос зугтаж буй еврейчүүдийг Орост урилаа

 

        Европын еврей нарын конгрессийн тэргүүн Вячеслав Кантор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ Европт амьдардаг еврейчүүд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш туулж байгаагүй их хавчлагад өртөх болсон тухай гомдолложээ. Түүний өгүүлснээр еврейчүүд исламын шашинтнуудын зүгээс ирэх дарамт, хавчлагаас зугтаж эхэлснийг өгүүлсэн байна. Харин В.Путин “Тэгвэл манай оронд нүүж ирэг” хэмээн хариулсан аж. Мөн тэрбээр еврейчүүд ЗХУ-ын үед олноор цагаачлан явсан бол одоо буцаад ирэх боломжтой гэдгийг инээмсэглэн өгүүлжээ. “Би тэндхийн үйл явдлын тухай мэдээллийг харсан. Хүмүүс уламжлалт тоорцгон малгайгаа өмсч, гадуур явахаасаа айж, үндэс угсаагаа нуудаг болсон” гээд Европт нөхцөл байдал арай ч тартагтаа тулаагүй гэсэн байр сууриа илэрхийлсэн аж. Европт сүүлийн үед иудейн шашны санваартнуудад халдах нь нэмэгдсэнээс тэдэнд бие хамгаалах урлагийн хичээл зааж эхэлсэн байна. Мөн Европын холбоон дахь еврей нарыг төлөөлсөн хамгийн том холбооны төлөөлөгчид хууль тогтоогчдод хандан еврей гаралтай хүмүүст биеэ хамгаалах зорилгоор зэвсэгтэй явахыг зөвшөөрөх уриалга гаргажээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • абйыбөа (103.23.51.4)

    2016-01-21

    Манайд ч гэсэн шөнө оройн цагаар галт зэвсэгтэй явах шаардлага их гарч байна. Манайх тийм тайван улс бас биш шүү дээ. Цагдаа нар нь ажлаа дийлэхгүй байгаа биз дээ. Цахилгаан бороохой авч явахыг хориглодог улс манайхаас өөр байхгүй шал тэнэг юм.