Х.Клинтон албаны нууц мэдээллийг хувийн цахим шуудангаар дамжуулжээ

 

        АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Клинтон тус улсын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хувийн цахим шуудангийн хаягаар төрийн нууц мэдээлэл илгээж байсныг тогтоожээ. Энэ тухай мэдээллийг АНУ-ын тагнуулын байгууллагын хяналтын ерөнхий байцаагч Чарльз Маккалах энэ сарын14-ны өдөр конгрессын гишүүдэд танилцуулсан байна. Байцаагчийн өгүүлснээр“нууц” болон “маш нууц” гэсэн ангиллын хэд хэдэн баримт бичгийг Х.Клинтоны хувийн цахим шуудангийн серверээс илрүүлсэн аж. Х.Клинтон Төрийн нарийн бичгийн хариуцлагатай алба хаших хугацаандаа албаны захидал харилцаандаа хувийн цахим шуудангаа ашигладаг байсан нь илэрч улстөрийн хүрээнд шүүмжлэлд өртсөн билээ. Х.Клинтоны энэ байдлыг ашиглан хакерууд хамгаалалт муутай серверт халдаж, нууц мэдээллийг гартаа оруулсан байх магадлалтайг түүнийг шүүмжлэгчид өгүүлдэг. Мөн албан ёсны журмын дагуу албаны бүх мэдээлэл, цахим захидлуудыг архивт хүлээлгэн өгөх ёстой ч цахим шууданд нь байсан албаны захидлуудын нэлээд хэсгийг устгасан аж. Тэрбээр энэ үйлдлээр хувийн цахим шуудангаар нууц мэдээлэл дамжуулж, хууль зөрчсөн үйлдлээ нуухыг оролдсон хэмээн түүнийг шүүмжилдэг юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)