Венесуэл эдийн засгаа солонгоруулна

 

        Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро газрын тосны үнэ буурснаас тус улсад тулгарсан бэрхшээлийг даван туулахын тулд эдийн засаг, аж үйлдвэрээ хөгжүүлж, олон төрлийн хэвшилтэй болгоход дэмжлэг үзүүлэх арван(“хөдөлгүүр” хэмээн томьёолсон) чиглэлийг тодорхойлжээ. Эдгээр чиглэлд газрын тосны олборлолт, газрын тосыг бо ловс руулах химийн үйлдвэрлэл, ХАА, эрдэс бүтээгдэхүүн олборлох, харилцаа холбоо, барилга, аялал жуулчлал, зэвсгийн үйлдвэрлэл, ган, хөнгөн цагааны үйлдвэрлэлийн салбарыг оруулсан байна. Вене суэлийн эдийн засаг орлогынхоо 90 гаруй хувийг газрын тосны олбор лолтоос бүрдүүлдэг. Ерөнхийлөгч тус оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэнд тодорхой хариуцлага үүрэх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч, ард нийтээрээ энэ байдлаас гарахын тулд арга зам хайх хэрэгтэйг өгүүлсэн аж. Өмнө нь Н.Мадуро улс орон даяар60 хоногийн хугацаатайгаар эдийн засгийн онц байдал зарла-жээ. Венесуэлийн парламентын тусгай хороо энэ сарын 22-ны өдөр тус арга хэмжээний ту-хай авч хэлэлцэнэ. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурч, тус улсын орлого буурснаас ин фля цийн хэмжээ нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол нүүрлэсэн билээ. Мөн хууль тогтоох байгууллагын сонгуульд сөрөг хүчнийхэн олонхийн суудал авснаар Ерөн хий лөгч тэргүүтэй гүйцэтгэх засаглалтай зөрчилдөж, засаглалын хямралыг бий болгосон байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)